From Wikipedia, the free encyclopedia
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпын жүдогийн тэмцээнтэй хамтдаа олон улсын жүдогийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнийг олимпын бус жилүүдэд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг. Багийн тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож буй. Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхлэлтэй бөгөөд тэмцээний журам цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ. Ирэх тэмцээн 2018 онд Азербайжаны Баку хотноо зохиогдоно.
Анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотод болж, ганцхан нээлттэй ангилал буюу үнэмлэхүй жингийн аваргыг шалгаруулахад эзэн орны Нацүй Шоокичи түрүүлж, анхны дэлхийн аварга гэгдэн түүхэнд үлджээ. Тэрээр шигшээ барилдаанд нутаг нэгт Ёшимацү Ёшихиког ялсан байна. 2 дахь тэмцээн 2 жилийн дараа мөн л Токиод зохиогдоход япончууд бас эхний 2 байрыг эзэлсэн аж. 1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Японы хилийн дээсийг алхан Францын Парист зохиогдоход Нидерландын жүдоч Антон Геесинк өмнөх дэлхийн аварга Сонэ Коожиг ялж, анхны Япон биш дэлхийн аварга болжээ.
1965 онд жингийн 3 ангилал (-68 кг, -80 кг, +80 кг) нэмэгдсэн байна. 1964 оноос жүдо нь олимпын спорт болж, 1968 онд олимпийг өнжсөний дараа олимпын бүрэн эрхт гишүүн нь болон, дэлхийн өнцөг булан бүрт хөгжих болжээ.
Харин эмэгтэйчүүд дөнгөж 1980 оноос л аваргаа шалгаруулж эхэлсэн бөгөөд эхэндээ эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддоггүй жил, сөөлжилж болдог байлаа. 1987 оноос эрэгтэй, эмэгтэй жүдочид нэг дор цугларч аваргаа шалгаруулах болсон билээ.
Монгол улс жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль хүртээд буй. Мөн багийн тэмцээнд эмэгтэй баг 1 мөнгө, 1 хүрэл, эрэгтэй баг 1 хүрэл медаль хүртсэн байна.
Медаль | Багийн байр | Нэр | Он | Зохиогдсон газар | Жин |
---|---|---|---|---|---|
Мөнгө | 12 | Одвогийн Балжинням | 1989 | Югослав, Белград | эр -95 кг |
Хүрэл | 12 | Дашгомбын Баттулга | 1989 | Югослав, Белград | эр -60 кг |
Хүрэл | 19 | Хишигбатын Эрдэнэт-Од | 2005 | Египет, Каир | эм -57 кг |
Алт | 7 | Хашбаатарын Цагаанбаатар | 2009 | Нидерланд, Роттердам | эр -66 кг |
Хүрэл | 16 | Хашбаатарын Цагаанбаатар | 2010 | Япон, Токио | эр -66 кг |
Хүрэл | 16 | Мөнхбаатарын Бундмаа | 2010 | Япон, Токио | эм -52 кг |
Алт | 6 | Мөнхбатын Уранцэцэг | 2013 | Бразил, Рио-де-Жанейро | эм -48 кг |
Мөнгө | 6 | Дашдаваагийн Амартүвшин | 2013 | Бразил, Рио-де-Жанейро | эр -60 кг |
Алт | 5 | Ганбатын Болдбаатар | 2014 | Орос, Челябинск | эр -60 кг |
Хүрэл | 13 | Доржсүрэнгийн Сумъяа | 2015 | Казахстан, Астана | эм -57 кг |
Хүрэл | 13 | Сайнжаргалын Ням-Очир | 2015 | Казахстан, Астана | эр -73 кг |
Хүрэл | 13 | Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа | 2015 | Казахстан, Астана | эм -63 кг |
Хүрэл | 4 | Ганбатын Болдбаатар | 2017 | Унгар, Будапешт | эр -60 кг |
Мөнгө | 4 | Мөнхбатын Уранцэцэг | 2017 | Унгар, Будапешт | эм -48 кг |
Хүрэл | 4 | Ганбаатарын Одбаяр | 2017 | Унгар, Будапешт | эр -73 кг |
Алт | 4 | Доржсүрэнгийн Сумъяа | 2017 | Унгар, Будапешт | эм -57 кг |
Хүрэл | 4 | Балдоржийн Мөнгөнчимэг | 2017 | Унгар, Будапешт | эм -63 кг |
Хүрэл | 4 | Найдангийн Түвшинбаяр | 2017 | Унгар, Будапешт | эр +100 кг |
Хүрэл | 14 | Доржсүрэнгийн Сумъяа | 2018 | Азербайжан, Баку | эм -57 кг |
Хүрэл | 14 | Лхагвасүрэнгийн Отгонбаатар | 2018 | Азербайжан, Баку | эр -100 кг |
Хүрэл | 14 | Өлзийбаярын Дүүрэнбаяр | 2018 | Азербайжан, Баку | эр +100 кг |
Хүрэл | 18 | Мөнхбатын Уранцэцэг | 2019 | Япон, Токио | эм -48 кг |
Хүрэл | 19 | Мөнхбатын Уранцэцэг | 2021 | Унгар, Будапешт | эм -48 кг |
Хүрэл | 19 | Ёндонпэрэнлэйн Басхүү | 2021 | Унгар, Будапешт | эр -66 кг |
Мөнгө | 5 | Энхтайваны Ариунболд | 2022 | Узбекистан, Ташкент | эр -60 кг |
Хүрэл | 5 | Лхагватогоогийн Энхрийлэн | 2022 | Узбекистан, Ташкент | эм -57 кг |
Алт | 5 | Цэнд-Очирын Цогтбаатар | 2022 | Узбекистан, Ташкент | эр -73 кг |
Медаль | Он | Төрөл | Гишүүд |
---|---|---|---|
Хүрэл | 2007 Бээжин, Хятад | Эмэгтэй баг[1][2] | 48 кг Баасанхүүгийн Уранчимэг 52 кг Мөнхбаатарын Бундмаа 57 кг Хишигбатын Эрдэнэт-Од 63 кг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 70 кг Хүрэлдоржийн Батхишиг 78 кг Пүрэвжаргалын Лхамдэгд +78 кг Доржготовын Цэрэнханд |
Мөнгө | 2014 Челябинск, ОХУ | Эмэгтэй баг | 48 кг Мөнхбатын Уранцэцэг 48 кг Галбадрахын Отгонцэцэг 52 кг Мөнхбаатарын Бундмаа 52 кг Адъяасамбуугийн Цолмон 57 кг Доржсүрэнгийн Сумъяа 63 кг Цэнд-Аюушийн Цэрэннадмид 63 кг Балдоржийн Мөнгөнчимэг 70 кг Цэнд-Аюушийн Наранжаргал +70 кг Баттулгын Мөнхтуяа |
Хүрэл | Астана, Казахстан | Эрэгтэй баг |
-66 кг Даваадоржийн Төмөрхүлэг |
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 7 жингийн ангилалд, нийт 14 аварга тодруулдаг. Мөн 2017 оноос холимог багийн төрөл албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтсан.
|
|
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Австрали, Антарктидаас бусад бүх тивд зохиогдож байсан.
Он | Дугаар | Зохион байгуулагч орон, хот | Медалиар тэргүүлэгч |
---|---|---|---|
1956 | I | Япон, Токио | Япон |
1958 | II | Япон, Токио | Япон |
1961 | III | Франц, Парис | Нидерланд |
1965 | IV | Бразил, Рио де Жанейро | Japan |
1967 | V | Америкийн Нэгдсэн Улс, Солт-Лэйк Сити | Япон |
1969 | VI | Мексик, Мехико | Япон |
1971 | VII | Баруун Герман, Людвигсхафен | Япон |
1973 | VIII | Швейцар, Лозанн | Япон |
1975 | IX | Австри, Вена | Япон |
1977 | Цуцлагдсан | ||
1979 | XI | Франц, Парис | Япон |
1981 | XII | Нидерланд, Маастрихт | Япон |
1983 | XIII | Зөвлөлт Холбоот Улс, Москва | Япон |
1985 | XIV | Өмнөд Солонгос, Сөүл | Япон |
Он | Дугаар | Зохион байгуулагч орон, хот | Медалиар тэргүүлэгч |
---|---|---|---|
1987 | XV | Баруун Герман, Эссен | Япон |
1989 | XVI | Югослав, Белград | Япон |
1991 | XVII | Испани, Барселона | Япон |
1993 | XVIII | Канад, Хамильтон | Япон |
1995 | XIX | Япон, Чиба | Япон |
1997 | XX | Франц, Парис | Япон |
1999 | XXI | Нэгдсэн Хаант Улс, Бирмингем | Япон |
2001 | XXII | Герман, Мюнхен | Япон |
2003 | XXIII | Япон, Осака | Япон |
2005 | XXIV | Египет, Каир | Япон |
2007 | XXV | Бразил, Рио де Жанейро | Япон |
2009 | XXVI | Нидерланд, Роттердам | Япон |
2010 | XXVII | Япон, Токио | Япон |
2011 | XXVIII | Франц, Парис | Франц |
2013 | XXIX | Бразил, Рио-де-Жанейро | Япон |
2014 | XXX | Орос, Челябинск | Япон |
2015 | XXXI | Казахстан, Астана | Япон |
2017 | XXXII | Унгар, Будапешт | Япон |
2018 | XXXIII | Азербайжан, Баку |
2021 оны зургаадугаар сарын 28-ы байдлаар:
Байр | Улс орон | Алт | Мөнгө | Хүрэл | Бүгд |
---|---|---|---|---|---|
1 | Япон | 157 | 101 | 105 | 363 |
2 | Франц | 56 | 37 | 76 | 169 |
3 | Өмнөд Солонгос | 29 | 10 | 60 | 99 |
4 | Куба | 18 | 22 | 38 | 78 |
5 | Хятад | 18 | 12 | 17 | 47 |
6 | Нэгдсэн Хаант Улс | 16 | 18 | 32 | 66 |
7 | Нидерланд | 15 | 21 | 51 | 87 |
8 | Герман Зүүн Герман хамт | 13 | 24 | 71 | 108 |
9 | Зөвлөлт Холбоот Улс | 11 | 13 | 33 | 57 |
10 | Бельги | 9 | 14 | 20 | 43 |
11 | Орос | 8 | 18 | 40 | 66 |
12 | Бразил | 7 | 15 | 32 | 54 |
13 | Гүрж | 6 | 11 | 21 | 38 |
14 | Польш | 6 | 4 | 23 | 33 |
15 | Итали | 5 | 8 | 17 | 30 |
16 | Умард Солонгос | 5 | 5 | 8 | 18 |
17 | Испани | 4 | 10 | 12 | 26 |
18 | Америкийн Нэгдсэн Улс | 4 | 8 | 17 | 29 |
19 | Монгол | 4 | 4 | 19 | 27 |
20 | Австри | 4 | 2 | 9 | 15 |
21 | Украин | 3 | 4 | 11 | 18 |
22 | Грек | 3 | 2 | 2 | 7 |
23 | Иран | 3 | 0 | 5 | 8 |
24 | Колумби | 3 | 0 | 3 | 6 |
25 | Унгар | 2 | 6 | 16 | 23 |
26 | Португал | 2 | 5 | 6 | 13 |
27 | Казахстан | 2 | 5 | 5 | 12 |
28 | Израил | 2 | 4 | 5 | 11 |
29 | Узбекистан | 2 | 3 | 8 | 13 |
30 | Канад | 2 | 2 | 8 | 12 |
31 | Аргентин | 2 | 2 | 1 | 5 |
32 | Чех | 2 | 0 | 4 | 6 |
33 | Азербайжан | 1 | 6 | 13 | 20 |
34 | Словени | 1 | 5 | 8 | 14 |
35 | Серби | 1 | 1 | 3 | 5 |
36 | Косово | 1 | 0 | 4 | 5 |
37 | Тунис | 1 | 0 | 3 | 4 |
38 | Югослав | 1 | 0 | 2 | 6 |
39 | Венесуэл | 1 | 0 | 0 | 1 |
39 | Хорват | 1 | 0 | 0 | 1 |
41 | Румын | 0 | 4 | 9 | 13 |
42 | Турк | 0 | 3 | 8 | 11 |
43 | Австрали | 0 | 3 | 3 | 6 |
44 | Эстони | 0 | 3 | 1 | 4 |
45 | Беларусь | 0 | 2 | 7 | 9 |
46 | Египет | 0 | 2 | 3 | 5 |
46 | Швейцар | 0 | 2 | 3 | 5 |
48 | Чехословак | 0 | 2 | 1 | 3 |
48 | Швед | 0 | 2 | 1 | 3 |
50 | Болгар | 0 | 1 | 3 | 4 |
50 | Молдав | 0 | 1 | 3 | 4 |
52 | Норвеги | 0 | 1 | 1 | 2 |
Алжир | 0 | 1 | 1 | 2 | |
Пуэрто Рико | 0 | 1 | 1 | 2 | |
55 | Монтенегро | 0 | 1 | 0 | 1 |
56 | Арабын Нэгдсэн Эмират Улс | 0 | 0 | 2 | 2 |
56 | Финланд | 0 | 0 | 1 | 1 |
Шинэ Зеланд | 0 | 0 | 1 | 1 | |
Хятадын Тайбэй | 0 | 0 | 1 | 1 | |
Латви | 0 | 0 | 1 | 1 | |
Литва | 0 | 0 | 1 | 1 | |
Армени | 0 | 0 | 1 | 1 | |
Тажикистан | 0 | 0 | 1 | 1 | |
Босни ба Херцеговин | 0 | 0 | 1 | 1 | |
Нийт | 431 | 431 | 862 | 1324 |
Ангилал | Эрэгтэй | Эмэгтэй |
---|---|---|
Хамгийн олон удаа түрүүлсэн |
|
|
Хамгийн олон медальтай |
|
|
Хамгийн залуу дэлхийн аварга |
|
|
Жүдогийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж, 2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон тус тэмцээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлж оролцсон жүдочид зодоглохгүй байх нь элбэг. Багийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд эрэгтэй 60, +100, эмэгтэй 48, +78 жингүүдийг хасч эрэгтэй 60 кг - +90 кг,эмэгтэй 52 кг - +70 кг гэсэн тус бүр 5 жингийн ангиллаар өрсөлддөг. Уг тэмцээнд медаль авсан багийн бүх жингийн тамирчдад тэмцээнд оролцсон эсэхээс үл хамааран медаль гардуулдаг байна.
Он | Байршил | Эрэгтэй | Эмэгтэй | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Алт | Мөнгө | Хүрэл | Алт | Мөнгө | Хүрэл | ||
1994 | Франц, Парис | Франц | Нэгдсэн Хаант Улс | Япон Орос |
эмэгтэйчүүдийн тэмцээн зохиогдоогүй | ||
1998 | Беларусь, Минск | Япон | Бразил | Орос Франц |
Куба | Франц | Бельги Хятад |
2002 | Швейцар, Базель | Япон | Гүрж | Франц | Япон | Куба | Итали |
2006 | Франц, Парис | Гүрж | Орос | Франц | Франц | Куба | Япон |
2007 | Хятад, Бээжин | Япон | Бразил | Хятад Өмнөд Солонгос |
Хятад | Куба | Орос Монгол |
2008 | Япон, Токио | Гүрж | Узбекистан | Орос Бразил |
Япон | Франц | Хятад Герман |
2010 | Турк, Анталья | Япон | Бразил | Орос Өмнөд Солонгос |
Нидерланд | Герман | Япон Турк |
2011 | Франц, Парис | Франц | Бразил | Өмнөд Солонгос Япон |
Франц | Япон | Герман Куба |
2012 | Бразил, Сальвадор, Бахиа | Орос | Япон | Бразил Гүрж |
Япон | Хятад | Бразил Куба |
2013 | Бразил, Рио-де-Жанейро | Гүрж | Орос | Герман Япон |
Япон | Бразил | Куба Франц |
2014 | Япон | Орос | Герман Гүрж |
Франц | Монгол | Герман Япон | |
2015 | Япон | Өмнөд Солонгос | Гүрж Монгол |
Япон | Польш | Герман Орос |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.