![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Bogd_Khan_%25281%2529.jpg/640px-Bogd_Khan_%25281%2529.jpg&w=640&q=50)
Богд хаан
From Wikipedia, the free encyclopedia
Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (* 1869 онд Лхаст; † 1924 оны 5 сарын 20-нд Нийслэл хүрээнд) нь 8-р Богд, Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийн тэргүүн байсан, манай "ХХ зууны манлай шашны зүтгэлтэн". 1911 оны 12 сарын 29 Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа 8-р Богд Жавзандамба Хутагтыг Монголын эзэн хаанаар өргөмжилсөн. Хутагтын дээр зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монгол дахь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын тэргүүн юм. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын сүсэгтнүүдийн хувьд "Эх дагина"-ы хойд дүр гэж тооцогддог байсан.
- Уулын тухай Богд хан уул өгүүллээс үзнэ үү.
Quick Facts Богд хаан, 8-р Жавзандамба хутагт ...
Богд хаан | |
---|---|
![]() | |
8-р Жавзандамба хутагт | |
Өмнөх | Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц |
Дараах | Жамбалнамдолчойжижалцан |
Монголын хаан | |
Албан тушаал хашсан 1911 оны 12 сарын 29–1924 оны 5 сарын 20 | |
Өмнөх | Сандо (Ар Монголын Амбанаар) |
Дараах | Наваандоржийн Жадамбаа (Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн тэргүүнээр) |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Агваанлувсанчойжинямданзанванчүг 1869 (Загвар:Four digit) он Лхас, Чин Хятад |
Нас барсан | 5 сарын 20, 1924 (54–55 насалсан) Нийслэл хүрээ, Богд Хаант Монгол Улс |
Эхнэр, Нөхөр | Цэндийн Дондогдулам Гэнэнпил |
Хүүхэд | Лувсанжамбын Мөрдорж (үрчлэгдсэн) |
Close