Наваандоржийн Жадамбаа
From Wikipedia, the free encyclopedia
Наваандоржийн Жадамбаа (Монгол бичиг:ᠨᠠᠸᠠᠩᠳᠣᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᠳᠳᠣᠩᠪᠠ; 1899-1939) 1899 онд Түшээт хан аймгийн Баатар засгийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт төрсөн. Монгол улсын анхны бүгд найрамдах төрийн тэргүүн, нийгмийн зүтгэлтэн, орчуулагч, соён гэгээрүүлэгч байсан юм. 1924 оны 11 сард Богд хааныг таалал төгссөний дараа тэрээр Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч болсон ба ганцхан өдрийн дараа түүний оронд Пэлжидийн Гэндэн болсон юм.
Quick Facts Наваандоржийн Жадамбаа, 1-р Улсын Их Хурлын дарга ...
Наваандоржийн Жадамбаа | |
---|---|
![]() | |
1-р Улсын Их Хурлын дарга | |
Албан тушаал хашсан 1924 оны 11 сарын 28 – 11 сарын 29 | |
Өмнөх | Богд хаан (Хааны хувьд) Балингийн Цэрэндорж (үүрэг гүйцэтгэгч) |
Дараах | Пэлжидийн Гэндэн |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1899 Баатар вангийн хошуу, Ар Монгол, Чин улс (одоогийн Сэлэнгэ аймаг) |
Нас барсан | 1939 (38–39 насалсан) Монгол |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам (1921–1928) |
Close
Богд хааныг нас барсны дараа хойд дүр нь насанд хүртэл ихэнхдээ ноёд түшмэд улсыг удирддаг байв; гэвч энэ тохиолдолд Богд хааны хойд дүрийг тодруулахыг хориглож, тэр цагаас хойш Монгол улс Бүгд найрамдах Үндсэн хуультай болсон байна.