Эрээн хот
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Эрээн (монгол бичгээр ᠡᠷᠢᠶᠡᠡ, хятадаар 二连浩特市 [Èrliánhàotè Shì], англи. Erenhot) гэж Хятад улсын Өвөр Монгол орны Шилийнгол аймагт харъяалагдаж буй 4015 км² талбай эзлэсэн, 74200 хүнтэй хошууны энтэй хот байдаг. Дотроо 3 хороо, 1 суманд хуваагддаг. Хот хөдөө газрыг хамтатгасан энэхүү хошууны энтэй Эрээн хотын цөм хэсэг буюу жинхэнэ Эрээн хот нь Хятад–Монголын хил дахь Хятадын талын гол хуурай газрын боомт юм. Монголын талд нь Замын-Үүд байдаг. Найман мянган хүнтэй байсан Эрээн 1992 онд Хятад–Монголын хил нээгдэж хоёр улсын хоорондох арилжаа наймаа дэлгэрсний ачаар найман түмэн хүнтэй болж өргөжжээ. Монголын төмөр зам өргөн, Хятадынх нарийн царигтай байдаг тул Эрээн өртөөнд олон улсын галт тэрэг дугуйгаа сольдог. Говь газар болохоор жилдээ 142.3 мм тунадас унадаг. I сард дунджаар -15°C хүйтэн, VII сард 23°C халуун байдаг.
Эрээн хот
二连浩特市 • ᠡᠷᠢᠶᠡᠡ ᠬᠣᠲᠠ | |
---|---|
Улс | Хятад |
Өөртөө засах орон | Өвөр Монгол |
Аймаг | Шилийн Гол |
Газар нутаг | |
• Хошууны & тал мужийн дайтай хот | 4,015.0 км2 (1,550.2 бээр2) |
• Хотын нутаг | 48.78 км2 (18.83 бээр2) |
Өндөр | 963 м (3,159 фут) |
Хүн ам (2020)[2] | |
• Хошууны & тал мужийн дайтай хот | 75,794 |
• Нягтрал | 19/км2 (49/бээр2) |
• Хотын нутаг | 75,200 |
Цагийн бүс | UTC+08:00 (Хятадын Стандарт) |
Шуудангийн код | 011100 |
Бүсийн дугаар | 0479 |
Вэб сайт | elht |
Эрээн хот | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||||||||||
Хялбаршуулсан | 二连浩特 | ||||||||||||||
Уламжлалт | 二連浩特 | ||||||||||||||
| |||||||||||||||
Монгол нэр | |||||||||||||||
Монголын Кирилл | In China - ᠡᠷᠢᠶᠡᠡ ᠬᠣᠲᠠ (Eriyen hota) In Mongolia - Эрээн хот (Ereen khot) |
1820 онд энэ газар шуудангийн Илинь өртөө байгуулагдсан байна. 1899 онд өнөөгийн Эрээн хотоор Өргөө-Жанзякоу хооронд татсан цахилгаан холбоо шугам татаж Эрээн гэх нэр анх газар зүйн газрын зураг дээр тэмдэглэх болжээ.
1956 оны 1-р сард Бээжин-Элаанбаатар, Москва чиглэлийн төмөр замын чиглэл нээгдэж 1956 оны 4-р сард Шилийн гол аймгийн Эрээн (二连镇) тосгон бий болжээ. 1957 оны 7-р сард тосгоныг хошууны хэмжээтэй болгож аймгийн Засгийн газарт шууд харьяалагддаг Эрээн Хот болжээ. 1966 оны 1-р сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр хотын хэмжээний хошуу болгож өсгөсөн байна. 1969 оны 12-р сард БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засаг орны Хувьсгалт хорооны шийдвэрээр Эрээн хот Улаан цав аймгийн бүрэлдэхүүнд оруулаад 1980 оны 5-р сард буцааж Шилийнгол аймгийн бүрэлдэхүүнд оруулжээ. 1985 онд Эрээн хот нь бие даасан хот болсон байна.
Эрээн хотын хүн ам 2000 онд 47.025 байсан. Үүнээс хятад буюу хан үндэстэн (40.430 хүн— буюу 86 %), монголчууд (6.120 хүн—13 %), манжууд (366 хүн—1 %). 2010 онд хүн ам 74.197 болж өссөн байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.