From Wikipedia, the free encyclopedia
Энди Уорхол [ˈændi ˈwɔːɹhɔl][1] (Англи: Andy Warhol, 1928 оны наймдугаар сарын 6 - 1987 оны хоёрдугаар сарын 22) буюу Андрей Вархола (Англи: Andrej Varchola) нь Словак-Америкийн зураач, дизайнер, кино найруулагч, продюсер, зохиолч бөгөөд «поп-арт» урлагийн томоохон төлөөлөл хүн байв. 1965 онд байгуулагдсан Америкийн рок хөгжмийн домогт «Velvet Underground» хамтлагийн продюсерээр ажиллаж байгаад амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд хүч оюунаа дайчилсан сод авъяастан байв. Түүний 1963 онд зурсан «Найман Элвис» хэмээх Рок-н-роллын хаан Элвис Преслигийн хөрөг 100 сая долларын үнэ хүрсэн нь «хамгийн өндөр үнэ хүрсэн уран зургийн бүтээлүүдийн» 11-рт Пабло Пикассо, Винсент ван Гог нарын зураачдын бүтээлүүдийн удаад орсон сод бүтээл болжээ.
Энди Уорхол | |
---|---|
Төрсөн | Андрей Вархола 1928 оны 8 сарын 6 Питтсбург, Пеннсилвани муж, Америкийн Нэгдсэн Улс |
Үндэстэн | Америк |
Төгссөн сургууль | Карнеги Меллоны Их сургууль |
Юугаараа алдаршсан | Уран зураг, кино урлаг |
Олон танигдсан бүтээл | Челсигийн охид (1966 оны кино) Exploding Plastic Inevitable (Зайлшгүй хийгдэх дүрслэлийн тэсрэлт) (1966 оны соёлын довтолгоон) Кэмбелл Суп Кан (1962 оны зураг) |
Тэр Пеннсилвани мужийн Питтсбург хотноо төрж өссөн бөгөөд бага ахуйдаа эцэг эхээсээ хагацжээ. Багын урлагийн тэр дундаа зургийн авъяас, сонирхолтой байсан тул 1949 онд Питтсбург хотын Карнегийн Технологийн сургуулийг (одоогийн Карнегийн Меллон Их сургууль) зураач мэргэжлээр суралцаж төгсөн Нью-Йорк хотод томоохон сэтгүүлүүдээс ажил амьдралынхаа гараагаа эхлүүлжээ.
Тэр бараа бүтээгдэхүүнүүдийн шошго, сурталчилгааны хуудас зурсаар 1956 онд бие даан зураачдын клуб байгуулан ажиллах болов. 1962 оны долоодугаар сарын 9-нд Лос-Анжелес хотноо «Файн арт» (яруу урлаг) чиглэлээр туурвисан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ толилуулан урлагийн салбартаа танигдах болсон бөгөөд түүнээс хойш улаан лоолийн «Кэмббел» соус болон Коко Кола ундаа зэрэг олон бүтээгдэхүүнүүдийн шошго, түүнчлэн Мэрлин Монро, Элизабет Тейлор, Элвис Пресли нараас авахуулаад урлаг соёлын алдартнуудын хөрөг зургийг зурах болов. 1962 онд Манхэттэн дүүрэгт хөгжим болон киноны «The Factory» студээ байгуулсан үеээс эхлэн кино урлагт хүч сорин найруулагч, продюсер болсон ба шинэ залуу хамтлаг дуучдын урлагийн замналыг нь нээн өгөх тал дээр ч анхаарах болжээ. Мөн л зар сурталчилгааны бизнесийн салбарт олон олон шинэ санаануудыг цааснаа буулгасаар байсан юм.
1970-аад оноос эхлэн нийгмийн, улс төр, бизнесийн салбарын хүмүүсийн хөрөг зурах тал дээр анхаарлаа хандуулах болсон ба Ираны шейх Мохаммед Реза Пехлевигийн гэр бүлийнхэн, Роллинг Стоунз хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер, жүжигчин Лиза Миннелли, Дайана Росс, Брижит Бардо, Битлз хамтлагийн дуучин, хөгжимчин Жон Леннон, дуучин Майкл Жексон нарын хөргүүдийг бүтээжээ. Энэ мэтчилэн маш олон хөргүүд зурсаны дотроос хамгийн алдартай нь 1973 онд бүтээсэн Хятадын коммунист удирдагч Мао Зэдуны хөрөг юм. Түүний зурсан бүтээлүүд маш их үнээр эзэддээ очдог байсныг дурдах нь зүйтэй болов уу. Поп-арт урсгалын томоохон төлөөлөгч Уорхол 1987 оны хоёрдугаар сарын 22-нд зүрхний доголдолд хүргэдэг «аритим» өвчнөөр нас нөгчсөн юм.
|
|
|
{{cite book}}
: Unknown parameter |coauthors=
ignored (|author=
suggested) (help){{cite news}}
: Unknown parameter |coauthors=
ignored (|author=
suggested) (help)[permanent dead link]{{cite journal}}
: Unknown parameter |month=
ignored (help)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.