Эгэл бөөм
From Wikipedia, the free encyclopedia
Эгэл бөөмийн физикт эгэл бөөм буюу тулгуур бөөмийг тодорхойгүй дотоод бүтэцтэй бөөм гэж тодорхойлдог бөгөөд өөрөөр хэлбэл энэ бөөм нь жижиг бөөмсөөс тогтсон эсэх нь тодорхойгүй байдаг гэсэн үг юм. Хэрэв аливаа эгэл бөөм нь үнэхээр дотоод бүтэцгүй бол энэ нь ертөнцийн гол бүтээгч тулгуур болох бөгөөд бусад бөөмс үүнээс бүрэлдэн тогтоно. Стандарт загварт кварк, лептон, илрүүлэгч бозон зэрэг бөөмс нь эгэл бөөмс юм.[1][2]
Түүхийн явцад адронууд (протон, нейтрон болох мезон болон барионууд) болон бүр бүтэн атом хүртэл нэгэн цагт эгэл бөөмд тооцогдож байсан. Эгэл бөөмийн онон дахь гол онцлог нь 20-р зууны эхэн үед гарч ирсэн "квантын" санаа юм. Энэ нь цахилгаан соронзон цацралын ойлголтод хувьсгал хийсэн бөгөөд квант механикийг бий болгосон юм.