![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b7/Proton_quark_structure.svg/langmn-640px-Proton_quark_structure.svg.png&w=640&q=50)
Протон
From Wikipedia, the free encyclopedia
Физикт, протон (Грек: πρώτον / proton буюу "анхны", "үндсэн" гэсэн утгатай) нь нэг эерэг суурь нэгж цэнэгтэй (1.602 Х 10−19 Кулон), атомаас жижиг бөөм юм. Диаметр нь ойролцоогоор 1.6-1.7 Х 10−15 м [1], масс нь 1.6726 Х 10−27 кг (938.27231(28) Мэв/c2, 1.007 276 466 88(13) а.ж.н.) буюу электроны массаас 1836 дахин хүнд болно.
Протон | |
![]() Протоны кварк бүтэц | |
Бүтэц: | 2 u-кварк, 1 d-кварк |
---|---|
Аймаг: | Фермион |
Бүлэг: | Кварк |
Харилцан үйлчлэл: | Гравитац, Цахилгаан соронзон, Сул, Хүчтэй |
Эсрэг бөөм: | Антипротон |
Нээсэн: | Эрнест Резерфорд (1919) |
Тэмдэглэгээ: | p+ |
Масс: | 1.672 621 71(29) × 10−27 Кг
938.272 029(80) Мэв/c2 1.007 276 466 88(13) а.ж.н. |
Цэнэг: | 1.602 176 53(14) × 10−19 К |
Спин: | ½ |
Протон нь 1/2 спин бүхий фермион бөгөөд 3 кваркаас (барион) тогтоно[2]. Протоны бүрэлдэхүүн болох хоёр u-кварк ба нэг d-кварк нь хүчтэй цөмийн харилцан үйлчлэл дор глюонуудын тусламжтайгаар хоорондоо барьцалдаж оршдог.
Протон болон нейтроныг ерөнхийд нь нуклон хэмээх бөгөөд хоорондоо цөмийн хүчээр холбогдон атомын цөмийг үүсгэх боломжтой. устөрөгч-1 нь нейтронгүй бөгөөд цөм нь ганц протоноос тогтоно. Бусад бүх атомын цөм нь хэд хэдэн протон ба нейтронтой. Цөм дэх протоны тоогоор тухайн атомын химийн шинж чанар тодорхойлогдоно.