![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Folio_from_an_album%252C_Mir_Ali_Shir_Nawa_I%252C_calligrapher%252C_Afghanistan%252C_Herat%252C_late_15th_century_AD%252C_Chagatai_Turkish_text_in_Nastaliq_script%252C_ink%252C_gold%252C_color_on_paper%252C_decoupage_-_Cincinnati_Art_Museum_-_DSC04236.JPG/640px-thumbnail.jpg&w=640&q=50)
Цагадайн хэл
From Wikipedia, the free encyclopedia
Цагадайн хэл нь (өөрийн нэршил нь جغتای Jağatāy эсвэл چەغەتاي Turkī) зүүн түрэгийн хэл байсан бөгөөд өнөөдөр төв азид узбек болон уйгур хэл болон цаашаа хэрэглэгдэж яваа хэл юм. Энэхүү хэл нь 15-р зууны эхнээс 20-р зууны[1] эхэн хүртэл төв азийн исламчуудын орчуулга- болон уран зохиолд[2] томоохон байр суурийг эзэлж байснаас гадна евразийн нэлээд хэсэгт өргөн тарxсан[3] хэл байжээ. Цагадайн хэл гэдэгт Цагадайн Улсын хэл гэж ойлгож болох[4] ба 15-р зууны дунд үеэс ойролцоогоор 1600 он хүртэл Төмөрийн улс болон түүний дараа оршин тогтнож байсан улсуудад хэрэглэж иржээ.[5]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Folio_from_an_album%2C_Mir_Ali_Shir_Nawa_I%2C_calligrapher%2C_Afghanistan%2C_Herat%2C_late_15th_century_AD%2C_Chagatai_Turkish_text_in_Nastaliq_script%2C_ink%2C_gold%2C_color_on_paper%2C_decoupage_-_Cincinnati_Art_Museum_-_DSC04236.JPG/640px-thumbnail.jpg)