Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ) нь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн, Зүүн Өмнөд Европын социалист улс байсан бөгөөд энэ улс нь 1945 оноос 1992 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл оршин тогтнож байв.
Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улс (1945–1963) Federativna Narodna Republika Jugoslavija (Серби-Хорват Латин) Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (1963–1992) | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1945–1992 | |||||||||||||||||||
Төрийн дуулал: [b] Hej, Slaveni[c] (Серби-Хорват Латин) | |||||||||||||||||||
Нийслэл ба томоохон хот | Белград 44°49′12″N 20°25′39″E | ||||||||||||||||||
Албан ёсны хэл | Холбооны улсын түвшинд байхгүй[a] | ||||||||||||||||||
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл |
| ||||||||||||||||||
Албан бичиг | Кирилл • Латин | ||||||||||||||||||
Угсаатны бүлгүүд (1981) | |||||||||||||||||||
Шашин | Шашингүй улс[2][3] Төрийн атеизм (де-факто) | ||||||||||||||||||
Ард түмний нэршил | Югославчууд | ||||||||||||||||||
Төр засаг | 1945–1948: Холбооны Марксист–Ленинист нэг-намын парламентын социалист бүгд найрамдах улс 1948–1971: Холбооны Титоист нэг-намын ерөнхийлөгчийн социалист бүгд найрамдах улс 1971–1990: Холбооны Титоист нэг-намын парламентын социалист директорийн бүгд найрамдах улс 1990–1992: Холбооны парламентын директорийн бүгд найрамдах улс | ||||||||||||||||||
Ерөнхий нарийн бичгийн дарга | |||||||||||||||||||
• 1945–1980 (анхны) | Иосип Броз Тито | ||||||||||||||||||
• 1989–1990 (сүүлчийн) | Милан Панчевский | ||||||||||||||||||
Ерөнхийлөгч | |||||||||||||||||||
• 1945–1953 (анхны) | Иван Рибар | ||||||||||||||||||
• 1991 (сүүлчийн) | Степан Месич | ||||||||||||||||||
Ерөнхий сайд | |||||||||||||||||||
• 1945–1963 (анхны) | Иосип Броз Тито | ||||||||||||||||||
• 1989–1991 (сүүлчийн) | Анте Маркович | ||||||||||||||||||
Хууль тогтоох байгууллага | Холбооны Хурал | ||||||||||||||||||
• Дээд танхим | Бүгд найрамдах улсын танхим | ||||||||||||||||||
• Доод танхим | Холбооны танхим | ||||||||||||||||||
Түүхэн эрин | Хүйтэн дайн | ||||||||||||||||||
• АЮХУ байгуулагдсан | 11 сарын 29, 1943 | ||||||||||||||||||
• ХБНСЮУ байгуулагдсан | 11 сарын 29, 1945 | ||||||||||||||||||
• Үндсэн хууль батлагдсан | 1 сарын 31, 1946 | ||||||||||||||||||
• Тито–Сталины хуваалт | c. 1948 | ||||||||||||||||||
1 September 1961 | |||||||||||||||||||
• 2-р үндсэн хууль | 4 сарын 7, 1963 | ||||||||||||||||||
• 3-р үндсэн хууль | 2 сарын 21, 1974 | ||||||||||||||||||
5 сарын 4, 1980 | |||||||||||||||||||
• Югославын дайны эхлэл | 6 сарын 27, 1991 | ||||||||||||||||||
• Задарсан | 4 сарын 27, 1992 | ||||||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||||||
• Нийт | 255,804 км2 | ||||||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||||||
• 1991 тооцоо | 23,229,846 | ||||||||||||||||||
ХХИ (1990 томьёо) | ▼ 0.913[4] маш өндөр | ||||||||||||||||||
Мөнгөний нэгж | Югослав динар (YUN)[d] | ||||||||||||||||||
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) | ||||||||||||||||||
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) | ||||||||||||||||||
Жолооны тал | баруун | ||||||||||||||||||
Утасны томьёо | +38 | ||||||||||||||||||
Домэйн нэр | .yu | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||
|
Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Югослав улсыг Югославын Хант Улс эсвэл Серби, Хорват, Словеничүүдийн Хант Улс хэмээн нэрлэж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эхлээд Ардчилсан Югославын Холбоот Улс[9] нэртэй байж байгаад 1954 оноос 1963 оны хооронд Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улс (ХБНЮАУ) гэх нэртэй болж байжээ.
Югослав нь 1954 оноос 1991 он хүртэл нийт 255.804 км² газар нутагтай байв. Иосип Броз Тито удирдаж байсан. Нийт зургаан тусдаа бүгд найрамдах улсаас буюу Словени, Хорват, Босни-Херцеговин, Серби, Монтенегро, Македон, мөн түүнчлэн Сербид харьяалагдах өөртөө засах мужууд болох Косово ба Метохи, Воеводина зэргээс бүрдэж байв. Үүгээр тус улс нь өнөөгийн Словени, Хорват, Босни ба Херцеговин, Монтенегро, Серби, Македон, Косово зэрэг улсуудын нутаг дэвсгэрийг хамарч байлаа.
Югослав нь Итали, Австри, Унгар, Румын, Болгар, Грек, Албани улстай хиллэх ба Адриатын тэнгис дагуу маш урт тэнгисийн эрэгтэйгээс гадна олон тооны аралтай.
Улсын зүүн хойд хэсэг нь харьцангуй тэгш, үлдсэн нутаг дэвсгэр нь уулархаг. Хамгийн өндөр уул нь Триглав (2864 м, Есеницегийн ойролцооx Юлийн Альпад байдаг), дараа нь Голем Кораб (2753 м, Корабын нуруунд, Албанийн хил дээр Гостивараас баруун зүгт) болон Титов Врв (2747 м, Тетовогийн ойролцооx Шар Планинагийн нуруунд) зэргийн уулс орно.
Албанийн хилийн орчим Шкодер, Охрид, Преспа гэх гурван том нуур бий. Югославын зүүн хойд талаар Дунай мөрөн урсан, Румынтай хиллэх хилийн хэсгийг бүрдүүлнэ.
Югослав нь 1991 онд 23 сая хүн амтай байсан ба 100.000-с дээш хүн амтай 19 хот байв. Хамгийн том хотуудын тоонд Белград (1.168.000 оршин суугчтай), Загреб (706.800 оршин суугчтай), Сараево, Скопье, Любляна орно.
Дэлхийн хоёрдугаар дайн дундуур буюу 1943 оны арваннэгдүгээр сарын 29-нд Фашистуудын эсрэг Югославын Үндэсний Чөлөөлөх Зөвлөлийн шийдвэрээр Югославын Коммунист Намын удирдлага дор өмнөд славын ард түмнүүдийг нэгтгэн нэгэн холбооны улс байгуулагдах суурь тавигджээ.
Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсын түр засгийн газрыг 1945 оны гуравдугаар сард Титогоор тэргүүлүүлэн үүсгэн байгуулсныг Их Британи, АНУ, ЗХУ хүлээн зөвшөөрчээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Югослав нь зургаан тусдаа Бүгд Найрамдах Словени, Хорват, Босни-Херцеговин, Серби, Монтенегро, Македон улсаас бүрдсэн социалист холбооны улсыг үүсгэн байгуулжээ. Иосип Броз Титогийн коммунист ардын фронт сонгуульд ялсны дараа 1945 оны арваннэгдүгээр сарын 29-нд Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсыг тунхаглав. 1946 оны нэгдүгээр сарын 31-нд Югослав ЗХУ-аас зөвлөлтийн системийг үлгэрлэн буулгасан үндсэн хуулийг хүлээн авчээ. 1946 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг нэвтрүүлэв.[10]
1980 оны тавдугаар сарын 4-нд Броз Тито нас нөгчсөнөөр засгийн эрх Бүгд найрамдах улсыг төлөөлөн удирдах удирдлагад очив. Найман гишүүн нь (хоёр өөртөө засах мужийн хамт) тус бүр нэг төлөөлөгчийг гарган төрийн эрхийг өгөв. Эдгээрийн хооронд байнгын үзэл бодлын зөрчилдөөн гарах болсон нь тэднийг нэгтгэн барьж байсан Титог шиг хүн дутагдсаных байлаа.[11]
Нэр | Нийслэл | Төрийн далбаа | Төрийн сүлд |
---|---|---|---|
Бүгд Найрамдах Социалист Босни ба Херцеговин Улс | Сараево | ||
Бүгд Найрамдах Социалист Хорват Улс | Загреб | ||
Бүгд Найрамдах Социалист Македон Улс | Скопье | ||
Бүгд Найрамдах Социалист Монтенегро Улс | Титоград | ||
Бүгд Найрамдах Социалист Серби Улс | Белград | ||
Словени | Любляна | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.