Герман
From Wikipedia, the free encyclopedia
Герман (Герман: Deutschland [ˈdɔɪ̯t͡ʃlant] дуудлагыг сонсохⓘ), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцар, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Нидерланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадаадын оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠭᠧᠷᠮᠠᠨ ᠤᠯᠤᠰ Bundesrepublik Deutschland (Герман)
| |
---|---|
Төрийн дуулал: "Deutschlandlied"[lower-alpha 1] ("Германчуудын дуу") | |
Нийслэл ба томоохон хот | Берлин[lower-alpha 2] 52°31′N 13°23′E |
Албан ёсны хэл | Герман хэл[lower-alpha 3] |
Ард түмний нэршил | Германчууд |
Төр засаг | Холбооны парламентын бүгд найрамдах улс[4] |
Франк-Вальтер Штайнмайер | |
• Канцлер | Олаф Шолц |
Хууль тогтоох байгууллага | Бундестаг, Бундесрат[lower-alpha 4] |
Газар нутаг | |
• Нийт | 357,592 км2[5] (63) |
• Усны эзлэх талбай (%) | 1.27 (2015)[6] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 84,270,625[7] (19) |
• Нягтаршил | 232/км2 (58) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $5.317 их наяд[8] (5) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $63,835[8] (18) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $4.031 их наяд[8] (4) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $48,398[8] (20) |
ОТББИ (2020) | ▲ 30.5[9] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.942[10] маш өндөр · 9 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +49 |
ISO 3166 код | DE |
Домэйн нэр | .de |
МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын Эзэнт Гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франц-Пруссийн дайнд анх удаагаа улс болж нэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нээгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын Нэгдэл болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог арилжааны банкуудад хэрэглэж эхлээд, 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгийг нэвтрүүлжээ. ХБНГУ-ын гүйцэтгэх дээд байгууллага бол холбооны Засгийн газар юм. Түүний үндсэн үүрэг нь улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино. Засгийн газрыг Канцлер удирдана. ХБНГУ-ын шүүхийн тогтолцоо нь бусад улсуудын шүүхийн тогтолцооноос ялгарах өвөрмөц онцлогтой. Ихэнх улсуудад шүүхийн тогтолцоо дангаараа тэргүүлдэг бол ХБНГУ-д дээд шүүхийн үүргийг холбооны шүүхийн танхим, захиргааны хэргийн шүүх, хөдөлмөрийн шүүх, нийгмийн шүүх гэж 5 дээд шүүх тус тусынхаа хүрээнд хэрэгжүүлдэг, эдгээр дээд шүүхүүдийн нийлбэрийг нь шүүхийн сенат гэж нэрлэдэг.
Герман нь төрийн алба гэсэн ойлголтын оронд, нийтийн алба хэмээх нэр томьёог хэрэглэнэ.
Герман нь 16 мужаас (Bundesländer) тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх туслалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.