Германы төрийн далбаа
From Wikipedia, the free encyclopedia
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төрийн далбаа (Герман: Flagge der Bundesrepublik Deutschland; албан ёсоор Герман: Bundesflagge монг. Холбооны Төрийн далбаа) нь Герман Улсын төрийн бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь Үндсэн хуулийн 22-р зүйлд[1] хар, улаан, шар өнгөтэй байна хэмээн заасан байдаг.
Герман Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ? |
Талуудын харьцаа: | 3:5 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1919 оны 7-р сарын 3 (Германы Эзэнт Гүрэн) буцаан авсан: 1949 оны 5-р сарын 23 (Холбооны Бүгд Найрамдах Герман Улс) |
Эдгээр өнгийг хэрэглэсэн 19-р зууны хувьсгалчид далбаагаа «Dreifarb» (орч. гурван өнгөт) хэмээн нэрлэж байсан нь францын «Тricolore» (орч. гурван өнгө) гэх үгний герман орчуулга юм. Мөн түүнчлэн ”Холбооны өнгөнүүд”[2] (Герман: Bundesfarben) эсвэл ярианы хэлэнд ”Германы туг” (Герман: Deutschlandfahne) гэх мэтийн нэрээр хэрэглэнэ. Далбаат завьчдын дунд Аденауэрын далбаа гэж ярих нь цөөнгүй тохиолдох ба энэ нь анхны холбооны канцлер Конрад Аденауэрыг хэлж байгаа аж.[3]
Холбооны төрийн далбааны хажуугаар бас холбооны улсын төрийн албанд зориулсан төрийн албаны далбаа, Германы Тэнгисийн Цэргийн Хүчний тэнгисийн дайны далбаа болон Бундесверийн армийн туг гэж бас бий.