Холбооны ерөнхийлөгч (Герман)
From Wikipedia, the free encyclopedia
ХБНГУ-ын Xолбооны Ерөнхийлөгч (герм. Bundespräsident) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн тэргүүн юм.
Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны ерөнхийлөгч | |
Холбооны ерөнхийлөгчийн сүлд туг холбооны бүргэд | |
Одооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер | |
Ерөнхийлөгчийн ордон | Берлин дахь Ордон Бельвю, Бонн дахь Вилла Хаммершмид |
Ерөнхийлөгчийн хугацаа | таван жил (үргэлжлүүлээд дахин нэг удаа сонгогдох эрхтэй) |
Алба бий болсон | 1949 оны 5 сарын 24 |
Сүүлийн сонгууль | 2017 оны 2 сарын 12 |
Мэндлэлт | Ноён Холбооны ерөнхийлөгч |
Орлогч | Бундесратын ерөнхийлөгч |
Цахим хуудас | www.bundespraesident.de |
Энэхүү албан тушаал нь 1949 онд Англи, Франц, АНУ зэрэг улсууд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг байгуулсаны дараа бий болгосон юм. Холбооны Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн байгууллага болох Холбооны хурал тусгай хурлаар сонгодог байна. Холбооны хурлын бүрэлдэхүүнд Бундестагийн болон Орон нутгийн хурлааас пропорционал зарчмаар сонгогдсон гишүүд ордог байна. Холбооны Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай олонхын саналаар сонгогддог. Нэг удаа дахин улиран сонгогдох боломжтой байдаг. Холбооны Ерөнхийлөгч Берлин хотод -Бельвю цайз болон Бонн хотод Хаммершмидт харшид байралдаг байна. 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс уг албан тушаалд Франк-Вальтер Штайнмайер сонгогдоод байгаа.
Xолбооны ерөнхийлөгч нь тус улсын улс төрийн системийн өдөр тутмын ажилд огт оролцдоггүй. Хэдийгээр ингэж оролцох эрхийг нь үндсэн хуулиар нь хориглосон заалт байхгүй ч, Германы төрийн тэргүүд уламжлалаа даган улс төрийн бодлогын хэрэгт оролцдоггүй байна. Германд төрийг удирдах дээд эрх нь Холбооны канцлер (эсвэл Холбооны канцлер хатагтай) болон Холбооны Их Хуралд байна.[1] Ерөнхийлөгчийн алба буюу Ерөнхийлөгчийн Тамгын газар нь зөвхөн ёслолын ажлаар хязгаарлагдахгүй, харин улс төрийн хэрэгт оролцох эрх, үүрэгтэй. Ерөнхийлөгчийн албаны эрхлэх үйлийг үндсэн хуулиар зааж өгсөн байна. Үүнийг хэрэгжүүлэх эсэхээ xолбооны ерөнхийлөгч нь бие даан шийдэх ба үүнтэй холбоотойгоор түүнд өөрийнхөө саналыг илэрхийлэх эрх нь бас бий.[2]
Олон улсын эрх зүйд Холбооны Улсыг төлөөлөхөөс гадна Холбооны ерөнхийлөгч нь хямралын үед улс төрийн хэрэгт бие даан шийддэг хэд хэдэн нөөц даалгавар бас байна.[3] Үүнд жишээлбэл Бундестагийн бус замаар гарч буй хуулийг хуульчлаx зөвшөөрөл өгөх, бундес канцлерийн сонголтын ажилд, Германы Бундестагийг татан буулгах шийдвэрийг гаргах гэх мэт.