Ханбогд сум
From Wikipedia, the free encyclopedia
Ханбогд сум — Монгол улсын Өмнөговь аймгийн сум. Сумын төвөөс баруун тийш 40 км зайд, Гавилууд багийн нутаг дэвсгэрт Оюутолгойн зэсийн орд байдаг. Улаанбаатар хотоос 650 км, Өмнөговь аймгийн төвөөс 250км зайтай. Тус сумын нутагт Галбын говь байдаг монгол улсдаа тэмээнийхээ тоогоор 1-рт ордог. Галбын улаан угшлын тэмээг өсгөдөг. Ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан гэх 2 давхар, төвөд маягийн архитектуртай буддын шашны Дэмчогийн хийд тус суманд байрладаг. Тус хийдийг үзэж сонирхохоор ихэвчлэн дотоодын жуулчид тус суманд зочилдог.
More information Үзүүлэлт ...
Үзүүлэлт | 2000 | 2002 | 2004 | 2006 | 2008 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
Суурин хүн амын тоо | 2,306 | 2,418 | 2,577 | 2,901 | 3,022 | 3,522 |
Малын тоо толгой | 69,296 | 52,760 | 62,256 | 71,285 | 102,456 | 96,084 |
Close
Quick Facts Ханбогд сум ᠬᠠᠨᠪᠣᠭᠳᠤᠰᠤᠮᠤ, Улс ...
Ханбогд сум
ᠬᠠᠨᠪᠣᠭᠳᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Газар нутаг | |
• Нийт | 15,151 км2 (5,850 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 8,533 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Close