Хазара
From Wikipedia, the free encyclopedia
Хазаарчууд, Хэзаарчууд [7] (Перс: هزاره, «мянга», орос. Хазары, англ. Hazaras) гэх ястан өнөөгийн Афганистаны төв хэсэг (Хазараджат) оршин суудаг нүүдэлчин ард. Перс хэлний " هَزَارْ, hâzâr" гэдэг үг нь "Мянга" гэсэн утгатай үг.
Нийт хүн ам | |
---|---|
ойролцоогоор 8 сая[1] | |
Томоохон хүн амтай улсууд | |
Афганистан | 4,600,000[2] |
Пакистан | 956000 (2012)[3][4] |
Иран | 1,567,000 (1993)[3] |
Australia | 90,000 (2013)[баримт хэрэгтэй] |
Канад | 36,376[5] |
Турк | [6] |
Хэлнүүд | |
Перс хэлний Хазара, Дари аялгуу | |
Шашин | |
Ихэнх нь Шиа Ислам, цөөнх нь суннит ислам, Христийн шашин | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Аймак |
Нийт дэлхий дээр 5 -10 сая орчим хүн өөрсдийгөө хазаарчууд гэх бөгөөд үүнээс Афганистанд 4 600 000 орчим, Пакистанд 3,956,000, Австралид 90,000, Их Британид 54,230, Канадад 36,376, Туркэд 33,320 хүн тус тус амьдарж байна.
Хазаруудын олонхи нь исламын шийт зарим нь суннит урсгалын шашинтай, цөөн тооны христийн шашинтай.[8][9][10]
Орчин үеийн хазаарчууд дари (перс гарлын хэл) хэлээр ярих бөгөөд мөн түүний нэг хэлбэр болох хазараги аялгуугаар ярьдаг. Тэдний үндсэн шашин шүтлэг нь лалын шашний шийт урсгал юм.
10,11,12 зуунд Хазарчуудын тухай дурдсан нь:
1016 оны 1-р сар - Крымд хазар гаралтай Херсоны стратегич Георгий Цулогийн бослогыг Византи, Орос хоёр хамтран дарсан.
1024 онд Лиственийн тулалдаанд хазарчууд оролцсон.
1037 онд Аль-Бируни Итил балгас, Огузуудын нүүдэлчдийн хуарангууд Хазарийн суурин дээр байрладаг гэж дурджээ.
1064 он - Хазарын 3 мянган гэр бүл Дербентээс цааш Кахтан хот руу нүүжээ.
1071 - Византийн армийн бүрэлдэхүүнд хазарууд Манзикертийн тулалдаанд оролцов.
1079 он - Тмутараканы хотын хазарчууд оросын Ван Олег Святославичийг барьж, Византид шилжүүлэн өгсөн.
1083 - Оросын ван Олег Святославич Крымд буцаж ирээд хазарчуудыг хөнөөсөн.
XI зуун - Константинополь дахь Перагийн хороолол дахь Хазар-еврейчүүдийн тухай дурссан нь (Зотик Константин Акрополитын амьдрал).
1117 он - Беловеж дахь хазарчуудыг Орос руу нүүлгэн шилжүүлэв.
1160-аад он - Абрахам ибн Дауд Толедод хазар еврейчүүдийн үр удамтай уулзав.
13-р зууны 1/3 — Ургенч (Хорезм) хотын христийн шашинтнуудын дунд хазарууд дурдагддаг.
1247 он - Плано Карпини Монголчуудын байлдан дагуулсан ард түмнүүдийн дунд Хазаруудыг дурджээ.
Цахим холбоос
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.