Хөлбөмбөгчин From Wikipedia, the free encyclopedia
Уэйн Марк Рүүни (Англи: Wayne Mark Rooney, 1985 оны аравдугаар сарын 24-нд Ливерпүүл хотод төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Манчестер Юнайтед болон Английн шигшээн довтлогч юм.
Рүүни Евро-2012 тэмцээнд | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Уэйн Марк Рүүни[1] | ||
Төрсөн огноо | 1985 оны 10 сарын 24 | ||
Төрсөн газар | Англи, Ливерпүүл | ||
Өндөр | 1.76 м[2] | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер Юнайтед | ||
Дугаар | 10 | ||
Өсвөрийн баг | |||
1996–2002 | Эвертон | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2002–2004 | Эвертон | 67 | (15) |
2004– | Манчестер Юнайтед | 307 | (158) |
Шигшээ баг‡ | |||
2000–2001 | Англи (15-) | 4 | (2) |
2001–2002 | Англи (17-) | 12 | (7) |
2002–2003 | Англи (19-) | 1 | (0) |
2003– | Англи | 91 | (39) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11. † Гараа (Гоол). |
Рүүни 10 настайгаасаа Ливерпүүл хотын Эвертонд бэлтгэгдээд 2002 онд мэргэжлийн гараагаа эхлүүлжээ. 25.6 сая фунтээр Эвертон авъяаслаг залуу довтлогчоо 2004 онд Манчестер Юнайтедад худалдсан түүхтэй. Алекс Фергюсоны удирдлаган дор "Улаан чөтгөрүүд" дэлхий даяар алдаршихад Рүүни онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Рүүни 2003 онд Английн шигшээд дуудагдан Австралитай хоёрдугаар сарын 12-нд тулахад эхний гараа болон гоолоо оруулж байсан.[4][5] 2004, 2008 болон 2012 оны ЕАШТ, 2006 болон 2010 оны ДАШТ-үүдэд амжилттай тоглож байлаа.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.