![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/Mongolia_XVII.png/640px-Mongolia_XVII.png&w=640&q=50)
Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс
From Wikipedia, the free encyclopedia
Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс[2] нь Юань гүрний дараа 1368-1691 он хүртэл оршин тогтнож байсан монголчуудын улс өөр өөр нэртэй байдаг. 1388 он хүртэл "Их Юань" нэрийг хэрэглэж байсан ба бусад үед Дөчин Дөрвөн хоёр буюу бүрнээрээ Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс (дөчин түмэн Монгол, дөрвөн түмэн Ойрад гэх үгнээс товчлон ингэж хэрэглэж байж) гэсэн албан ёсны нэртэй байжээ, харин Эсэн тайш хаан болсны дараа Их Юань гэж нэрлэгдэх болсон. Үүнийг Хятадыг захирч байсан Юань улсаас ялгахын тулд түүхчид "Умард Юань" гэж нэрлэдэг.[3] Мөн түүхийн судалгааны ном зохиолуудад энэ үеийг «Бага хаадын үеийн Монгол», «Улс төрийн бутралын үеийн Монгол», «14-17-р зууны Монгол» гэж нэрлэдэг. 14-17-р зууны Монголын түүхэн сурвалж номнуудад "дөчин дөрвөн хоёр" гэж бичсэн байдаг тул "Дөчин дөрвөн хоёр" гэж бас нэрлэдэг.[4] 14-р зуунаас 1691 он хүртэл Монголын ноёд хоорондоо байнга хагаралдан тэмцэлдэж байлдаж байсан учир энэ үеийг улс төрийн бутралын үе гэдэг байна. Коммунист түүхийн шинжлэх ухааны үзлээр феодализмын буюу дундад зууны хамжлагат ёсны хөгжил тодорхой шатанд хүрмэгц хаад ноёд ийнхүү эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэлдэг бөгөөд үүгээр тухайн улсын феодализмын үе төгсч капитализмд буюу хөрөнгөтний нийгэмд шилжин ордог ажээ.
Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс ᠳᠥᠴᠢᠨ ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠤᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ (1388-1635) Умард Юань ᠤᠮᠠᠷᠠᠳᠤ ᠶᠤᠸᠠᠨ (1368-1388) | ||||||
![]() | ||||||
Цаг тооны хэлхээс 1368—1691 он | ||||||
| ||||||
Хууль цааз | Их Засаг | |||||
Албан хэл | Монгол, хятад, манж | |||||
Нийслэл | Шанду (1368–1369) Инчан (1369–1370) Хархорум (1371–1388) | |||||
Төрийн хэлбэр | Хэмжээгүй эрхт хаант засаг | |||||
Төрийн тэргүүн – 1368–1370 он – 1370–1378 он – 1378–1388 он – 1388–1391 он – 1480–1517 он – 1603–1634 он |
Хаан (алтан ургаас сонгоно) Тогоонтөмөр хаан Аюушридар хаан Төгстөмөр хаан Есүдэр Зоригт хаан Батмөнх Даян хаан Лигдэн Хутагт хаан (бүрэн жагсаалтыг үзэх) | |||||
Нутаг дэвсгэр – 1550 он[1] |
5.000.000 км² | |||||
Түүхэн он – 1368 он – 1388 он – 1483–1510 он – 1634 он – 1691 он |
Юань Улс мөхөв Төгстөмөр хаан алагдсан Даян хаан Монголчуудыг дахин нэгтгэв Сүүлчийн хаан Лигдэн нас барав Долоннуурын чуулган | |||||
Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр | Монгол Улс![]() ![]() ![]() ![]() |