From Wikipedia, the free encyclopedia
Зоригт хаан (1358-1391) бол Их Монгол Улсын бутралын дараах монгол хаан байв. Зоригт хааны хэн болох тухай эргэлзээтэй асуудлууд байдаг. 1389-1393 оны орчимд монгол болоод төв Азийн Төмөрийн улсын түүхэн шастирд Зоригт хаан, Энх хаан гэсэн 2 өөр хүний нэр дурддаг. Лувсанданзан гүүшийн бичсэн "Алтан товч" ба Абулгази Бахадур ханы бичсэн "Шажрат ул Атрак" (Түрэг ба Татаруудын удмын бичиг)-т 1388-1391 онд Зоригт хаан Есүдэр, 1391-1394 он хүртэл түүний хүү Энх нь хаан суусан гэж бичсэн байдаг.[1][2] Үүнээс үүдээд зарим эрдэмтэд “Мин улсын судар”-д тэмдэглэсэн Есүдэрийг Аригбөхийн үр удам болох ноён гэж үздэг.
Зоригт хаан Есүдэр | |
---|---|
Монгол Улсын хаан | |
Хаанчлал | 1388–1391 |
Хаан суусан | 1388 |
Бусад хэргэм | Зоригт Хаан |
Өмнөх | Төгстөмөр хаан |
Удаах | Энх хаан |
Улс | Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Есүдэр? |
Харин Эрдэнийн товч, Шар тууж зэрэг 17-р зууны Монголын түүхэн сурвалж бичгүүд “Энхзоригт хаан”[3][4] гэж нэгтгэж бичсэн байх бөгөөд түүнийг Төгстөмөр усхал хааны хөвүүн гэж бичсэн байдаг.
Есүдэр Төгстөмөрийг буулгах төлөвлөгөө боловсруулж 1388 онд шинэ хаан болж Юань гүрний нэрийг сольсон. Төгстөмөр Усгал хаан Есүдэрт хорлогдсоны дараа Монгол улс маш түргэн бутарсан. Цагадай хааны удмын Гунашири Хамид өөрийн жижиг улс Хар Дэлийг байгуулав. Усхал хааны ханхүү Дибаону, сайд Нэцэлай, чинсан Ширмэн нарын 70000 гаруй хүн, олон зуун мянган тооны мал хуй олзлогдожээ.
1389 онд Мин улс одоогийн Өвөр Монголын нутаг Тайнинд түүгээр удирдуулсан монгол харуулыг байгуулсан. (Урианхайн гурван харуулын нэг харуул юм) Хэдий тийм ч Есүдэртэй нэгдсэн Ширмэн чинсан Нэчэлайг хороожээ.
Ляодунгийн хуучин ван, Гурван харуулын удирдагчдын нэг Ляо ван Ажашир 1389 оноос хойш Есүдэртэй холбоо тогтоож харилцах болсон. 1391 онд Чжоу Син жанжинаар удирдуулсан Мингийн их цэргийн хүч, Монголд халдаж, олон тооны хүн малыг олзолоод буцжээ. 1391 юмуу 1393 онд Зоригт хаан таалал төгсчээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.