Тэнгэр шүтлэг
From Wikipedia, the free encyclopedia
Тэнгэр шүтлэг (Тэнгэризм, Тэнгэрийн шашин; Англи: Tengrism, Tengriism, Tengrianism; Орос: Тенгрианство; Турк: Tengricilik) бол Төв Азийн Алтай хэлний язгуурын нүүдэлчдийн уламжлалт бөө мөргөлийг нэрлэсэн 1990-ээд онд бий болсон нэр томъёо юм. Энэ нэр томъёог анх түрэгүүд болон Монгол угсааныхан бий болгон хэрэглэсэн бөгөөд тэнгэризмийг түрэгүүдийн улс төрийн хөдөлгөөн гэж үздэг байна. (бөөтэй холбож үзэж болохгүй)
МЭӨ 3-р зуунд Монголын дээдэс Хүннүгийн төрийн шүтлэг болж байсан ба МЭ 6-9 -р зууны эртний Булгар, Унгар зэрэг үндэстний шүтлэг бишрэлийн сэтгэлгээнд чухал байр эзэлнэ. [1]
Одоо голдуу ЗХУ задарсны дараах Алтай хэлний язгуурын үндэстнүүд, Татар, Буриад, Киргиз, Казакт сэхээтний дотор Тэнгэризм сэргэсэн. Якут, Хакас, Тува ба Оросын холбооны Турк Монгол хэлний бүлгийн үндэстнүүд нь шашны зохион байгуулалтын төвшинд шүтэж байна. Тэнгэризм нь Алтайд Бурханизм хэмээх шинэ шашны хэлбэрээр хөгжиж иржээ.[2]
Монгол хэлэнд Хөх Мөнх Тэнгэр гэж хэлдэг бөгөөд одоо хүртэл шүтлэг бишрэлийн субъект болсон хэвээр байна. Монголын дээдэс Хүннү гүрэн нь тэнгэрийн шүтлэгтэй байсан бөгөөд Их Монгол Улсын үед Чингис хаан нь Мөнх тэнгэрийн шашин[3]болтол хөгжүүлж төрийн шашин болгож шүтэж байсан нь шарын шашин хүчээр дэлгэртэл уламжлагдсан. Орчин үеийн Турк хэлэнд Göktanrı dini (Гөктанры дини) буюу Хөх тэнгэрийн шашин[4] гэж нэрлэдэг байв.