From Wikipedia, the free encyclopedia
Турк үндэстний эх хэлийг Турк хэл (Туркээр Türk dili, ихэвчлэн товчлоод , англиар Turkish language, бусад «Турк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Турк, Турк, Түрэг, монгол бичгээр Турк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Турк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Турк хэлтэн байгаас Турк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.
Турк хэл | |
---|---|
Türkçe Türk dili | |
Өөрийн нэр | Türkçe [ˈtyɾctʃe] Türk dili [ˈtyɾc ˈdili] |
Тархалт |
|
Бүс нутаг |
|
Угсаатан | Туркууд |
Ярилцагчид | Төрөлх: 84 сая (2006)[1] Хоёрдогч: 6.0 сая(2019)[1] Нийт: 90 сая[1] |
Хэлний ангилал | Түрэг
|
Эрт хэлбэр | Хуучин Анатолийн Турк хэл
|
Хэв ёсны |
|
Аялга | |
Бичгийн систем | Латин (Турк цагаан толгой) Турк брайл үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Турк Кипр Умард Кипр |
Орон нутаг | |
Тохируулагч байгууллага | Турк хэлний нийгэмлэг |
Томьёолбор | |
ISO 639-1 | tr |
ISO 639-2 | tur |
ISO 639-3 | tur |
Глоттолог | nucl1301 |
Linguasphere | 44-AAB-a нэг хэсэг |
Турк хэл албан ёсны хэл болсон улс орнууд
Турк хэлийг цөөнхийн хэл гэж хүлээн зөвшөөрдөг улс орнууд
Турк хэлийг цөөнхийн хэл гэж хүлээн зөвшөөрсөн дор хаяж нэг хотын захиргаанд улсууд | |
Турк хэл Турк үндэстний үндсэн нутаг болсон Туркийн бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Турк улсын ганц албан ёсны хэл болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умард Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Турк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Турк хүмүүс тархан суусан дотор Туркээр хөөрөлдөгсөд бий.
1926 оны 11-р сарны 3-нд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдааны үеэр түрк хэлний шинэчлэл хийж Туркийн ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүрк Турк хэлээ араб үсэг-ээс латин үсэг буюу цагаан толгой руу шилжих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.