From Wikipedia, the free encyclopedia
Тэжун ван (солонгосоор: 태종, ханз: 太宗; төрсөн нэр нь И Пан-вонь (이방원; 李芳遠); 1367–1422) болбоос Чусонь улсын 3-р ван, Тэжу вангийн 5-р хүү. Ах Чонжун ванг залгамжлан 18 жил төр барьж, хөвүүн Сэжун ванд вангийн суурийг өвлүүлжээ. Тэрээр улсын ван болохын өмнө Жонань гүнь (солонгос: 정안군; ханз: 靖安君) цолтой байсан.
1367 онд И Сонге жанжны эхнэр Хань овогт Шинь-ый хатнаас тав дахь хөвүүн болж мэндэлжээ. И Панвонь бага наснаас күнзийн эрдэмтэн Вонь Чонь Сокоор күнзийн сургаал номлол заалгаж, 1382 онд Курё улсын орогсдын шалгалтанд[1] тэнцэж түшмэл болсон. Түүний залуу нас нь эцгийнхээ улс төрийн карьерт туслаж, Чосонь улсыг байгуулах үйлсэд нь оролцож байсны нэг нь 1392 онд Курёгийн төрд нөлөө ихтэй Жон Монжүгийн аллагийн хэрэг нь Курё улсын мөхлийг түргэтгэсэн юм.
Чосонь улс байгуулагдсны дараа И Сонгегийн залгамжлагчийг сонгох асуудлаар төрийн сайд Жон Дужон тэргүүтэй түшмэд нас биед хүрсэн бусад хөвүүдээс нь болгоомжилж, Шиндок хатнаас төрсөн Тэжу вангийн наймдугаар хөвүүн балчир И Бансокыг дэмжиж, Тэжу ванг ятгаж угсаа залгамжлагч болгож чадсан. 1398 онд Шиндок хатан нас барж, Тэжу вангийн бие тааруу байгааг ашиглаж, угсаа залгамжлагч И Бансок, Жон Дужон нарын түшмэдийг И Панвонь нарын удирдсан цэргүүд баривчлан алж төрийн эргэлт хийсэн. Энэ явдлаас нэг сарын дараа Тэжу ван И Сонге эрх мэдлээ хөвүүн И Пангвад шилжүүлж, өөрөө төрсөн гэртээ очиж амьдарсан. 1400 онд тэрээр төрсөн ах И Пангантай эрх мэдлийн төлөө тэмцэлдэн ялж, холбоотой жанжид түшмэдийг барьж цаазлав. Энэ явдлаас удалгүй Чонжун ван И Пангва, вангийн сууриа дүү И Панвоньд шилжүүлсэн.
Түүний засаглалын үед хэд хэдэн шинэчлэл хэрэгжүүлсэн.
Ноёд, жанждын хувийн цэргийн хүчийг улсын цэрэгт нэгтгэж, ямар нэгэн зэвсэгт цэрэгтэй байхыг хориглосноор дараагийн бослого тэмцэл гарахаас сэргийлж, улсын цэргийн тоог нэмэгдүүлсэн.
Курёгийн үеэс үлдсэн түшмэлийн зөвлөл, зарим яамдыг татан буулгаж, Ыйжонбу буюу төрийн зөвлөл гэх байгууллагийг байгуулж, тус яамнаас гарсан бүх шийдвэр тогтоолд вангийн тамга дарж зөвшөөрсөн нөхцөлд хүчин төгөлдөр болох зохицуулалт хийснээр уг байгууллага 1907 он хүртэл 500 гаруй жил хэрэгжиж байсан. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөн, гарал үүслийг баталгаажуулж, хянахын тулд Хупэй хэмээх төмөр, яс, модоор үйлдсэн пайзыг хүн бүрт олгож ашиглаж эхлэсэн. Энэ нь орчин үеийн иргэний үнэмлэхийн анхны хэлбэрүүдийн нэг байсан.
Буддын шашны эрх мэдлийг хязгаарлахдаа зарим сүмийг нурааж, сүм хийдийн харьяаны тариалангийн газар, сан хөмрөгийг нь хурааж төрийн санд төвлөрүүлж, Курёгийн үед эдлэж байсан эрх дархийг нь цуцлаж, күнзийн сургаалыг чухалчлан, урьдын дайсан Жон Монжүг гавьяат түшмэлээр нэхэн өргөмжилжээ.
Түүний засаглалын үед Зүрчид, Японы далайн дээрэмчидтэй олон удаа байлдаж байсан. 1418 онд вангийн сууриа хөвүүн И Дод шилжүүлж, өөрөө Санван (상왕, 上王) хэмээх дээд ван буюу огцорсон ван болж,
хөшигний ардаас төрийн хэргийг нас эцэстлээ удирдаж байхдаа авилгалын хэрэгт холбогдсон өөрийн Вонгён хатны дөрвөн ах, И До вангийн хадам эцэг Шим Он нарын түшмэдийг цаазлаж байсан.
1422 оны 5 сарын 10 нд Сүган ордонд нас барж, одоогийн Сөүл хотын Сочо дүүргийн Хоннын бунханд хатных нь хамт бунхалжээ.
Түүнийг нас барсны дараа Гонжон Сондок Шингун Мүньмү Кванхё Их ван (공정성덕신공문무광효대왕, 恭定聖德神功文武光孝大王) гэж нэхэн өргөмжлөн, тахилын сүмд тахих цолыг Тэжун (태종; 太宗) хэмээв.
Хатад, хүүхэд:
Өмнөх Чонжун ван |
Чусонь улсын ван 1400-1418 |
Дараах Сэжун ван |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.