Си хэл
From Wikipedia, the free encyclopedia
C буюу Си нь 1969-өөс 1973 оны хооронд AT&T-ийн Беллийн Лабораторид Деннис Ритчи зохиосон ерөнхий зориулалтын програмчлалын хэл.
Парадигм | Imperative (procedural), structured |
---|---|
Гарсан он | 1972[2] |
Зохиогч | Деннис Ритчи |
Хөгжүүлэгч | Деннис Ритчи & Белл лаборатори (анхны зохиогчид); ANSI X3J11 (ANSI C); ISO/IEC JTC1/SC22/WG14 (ISO C) |
Тогтвортой хувилбар | C11 (2011 оны 12 сар) |
Төрөлжүүлэлт | Static, weak, manifest, nominal |
Голлох хэрэгжүүлэлт | GCC, Clang, Intel C, MSVC, Pelles C, Watcom C |
Диалект | Cyclone, Unified Parallel C, Split-C, Cilk, C* |
Өөрт нөлөөлсөн | B (BCPL, CPL), ALGOL 68,[3] Assembly, PL/I, FORTRAN |
Бусдад нөлөөлсөн | Nrgbregbumerous: AMPL, AWK, csh, C++, C--, C#, Objective-C, BitC, rfcerfrecwgglanguage) |
Үйлдлийн систем | Cross-platform (multi-platform) |
Файлын өргөтгөл | .c, .h |
Си нь бүх цагийн хамгийн өргөн хэрэглэгдэж буй програмчлалын хэлнүүдийн нэг бөгөөд Си хэлний хөрвүүлэгч нь ихэнх компьютерын архитектур, үйлдлийн системд бий.
Сүүлд гарсан олон хэлнүүд Си-гээс шууд болон шууд бусаар зээлсэн байдаг. Тухайлбал C#, D, Go, Rust, Java, JavaScript, Limbo, LPC, Objective-C, Perl, PHP, Python, Verilog, Unix-ийн Си бүрхүүл багтана.
Си хэл баталгаажихаас өмнө хөгжүүлэгчид Деннис Ритчи, Брайан Керниган хоёрын гаргасан номоор явж байлаа. Баталгаажаагүй энэхүү Си хэлийг "K&R" С гэдэг. 1989 онд Америкийн хэмжил зүйн байгууллагаас "ANSI C" (C89) хэлийг батлаж гаргажээ. Дараа жил нь Олон улсын хэмжил зүйн байгууллага С90-г баталж гаргажээ. ISO дараа нь 1995 онд олон улсын дэмжлэгийг гаргасан бөгөөд 1999 онд (C99) дахин хянагдсан. 2011 оны 12-р сард С11 хэмээх стандарт нь батлагдсан.