From Wikipedia, the free encyclopedia
Серби ба Монтенегро нь Зүүн Өмнөд Европт оршиж байсан, хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ)-ын хоёр бүгд найрамдах улс болох Серби, Монтенегро улсаас бүрдэх улс юм. Югославын задралын дараа 1992 онд байгуулагдахдаа Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс (FRY; Серби: Savezna Republika Jugoslavija, Савезна Република Југославија; SRJ, СРЈ) хэмээх холбооны улсын статустай байв. 2003 онд төрийн байгууллаа өөрчилж, улс төрийн холбооны бүтэцтэй болж, албан ёсны нэрээ Серби ба Монтенегрогийн Холбооны Улс (Серби: Državna Zajednica Srbija i Crna Gora, Државна Заједница Србија и Црна Гора; SCG, СЦГ) болгожээ.
Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс (1992–2003)Савезна Република ЈугославијаSavezna Republika Jugoslavija Серби ба Монтенегрогийн Холбооны Улс (2003–2006) Државна заједница Србија и Црна ГораDržavna zajednica Srbija i Crna Gora | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1992–2006 | |||||||||||||||
Төрийн дуулал: "Хеј, Словени" / "Hej, Sloveni" "Хөөе, Славууд аа" | |||||||||||||||
Төлөв | Бүрэн эрхт улс | ||||||||||||||
Нийслэл ба томоохон хот | Белград[a] | ||||||||||||||
Албан ёсны хэл | Серби хэл[1] | ||||||||||||||
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Албани · Унгар хэл | ||||||||||||||
Ард түмний нэршил | Югославчууд (2003 он хүртэл) Сербичүүд · Монтенегрочууд (2003 оноос) | ||||||||||||||
Төр засаг | Холбооны парламентын үндсэн хуульт бүгд найрамдах улс (1992–2003) Нэгдсэн гүйцэтгэх ерөнхийлөгчтэй үндсэн хуульт бүгд найрамдах улс (2003–2006) | ||||||||||||||
Төрийн тэргүүн | |||||||||||||||
• 1992–1993 | Добрица Чосич | ||||||||||||||
• 1993–1997 | Зоран Лилич | ||||||||||||||
• 1997–2000 | Слободан Милошевич | ||||||||||||||
• 2000–2003 | Воислав Коштуница | ||||||||||||||
• 2003–2006 | Светозар Марович | ||||||||||||||
Засгийн газрын тэргүүн | |||||||||||||||
• 1992–1993 | Милан Панич | ||||||||||||||
• 1993–1998 | Радое Контич | ||||||||||||||
• 1998–2000 | Момир Булатович | ||||||||||||||
• 2000–2001 | Зоран Жижич | ||||||||||||||
• 2001–2003 | Драгиша Пешич | ||||||||||||||
• 2003–2006 | Светозар Марович | ||||||||||||||
Хууль тогтоох байгууллага | Холбооны Хурал | ||||||||||||||
Түүхэн эрин | Югoславын дайн (1992–1999) | ||||||||||||||
• Үндсэн хууль батлагдсан | 4 сарын 27, 1992 | ||||||||||||||
• Хориг арга хэмжээ | 1992–1995 | ||||||||||||||
• Косовогийн дайн | 1998–1999 | ||||||||||||||
• Бульдозерын хувьсгал | 10 сарын 5, 2000 | ||||||||||||||
11 сарын 1, 2000 | |||||||||||||||
• State Union | 2 сарын 4, 2003 | ||||||||||||||
6 сарын 3, 2006 | |||||||||||||||
• Сербийн тусгаар тогтнол | 6 сарын 5, 2006 | ||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||
• Нийт | 102,173 км2 | ||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||
• 2006 тооцоо | 10,832,545 | ||||||||||||||
ДНБ (ХАЧП) | 1995 тооцоо | ||||||||||||||
• Нийт | ▲ $11.6 тэрбум[2] | ||||||||||||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $2,650[2] | ||||||||||||||
ХХИ (1996) | 0.725[2] өндөр · 87 | ||||||||||||||
Мөнгөний нэгж | Серби:
Монтенегро:[c]
| ||||||||||||||
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) | ||||||||||||||
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) | ||||||||||||||
Жолооны тал | баруун | ||||||||||||||
Утасны томьёо | +381 | ||||||||||||||
Домэйн нэр | .yu | ||||||||||||||
| |||||||||||||||
Өнөөдөр | Серби Монтенегро | ||||||||||||||
|
Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс нь өөрийгөө Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын хууль ёсны залгамжлагч гэж зарласан нь бусад хуучин БНУ-уудын эсэргүүцэлтэй тулгарч байв. Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллага хуучин Югославын гишүүнчлэлийг үргэлжлүүлэн тус улсад олгохоос татгалзсан байна[3]. Гэхдээ 2000 онд ерөнхийлөгч Слободан Милошевичийг түлхэн унагасны дараа тус улс уг үзлээсээ татгалзаж, Бадинтерын Арбитрын Хорооноос гаргасан, залгамжлалыг хуваалцах тухай саналыг хүлээн авснаар 2000 оны 11 сарын 2-нд НҮБ-д гишүүнээр элсчээ[4].
Серби ба Монтенегро нь ерөнхийдөө тусдаа бие даасан удирдлагатай бөгөөд батлан хамгаалах зэрэг зарим асуудлуудаар л нэгдсэн бодлоготой байв. Тэр ч бүү хэл тусдаа эдийн засгийн бодлого явуулдаг байсан тул өөр өөр мөнгөн тэмдэгт хэрэглэж байлаа (Монтенегрод Еврог хэрэглэж байв). Улмаар 2006 оны 5 сарын 21-нд Монтенегрогийн тусгаар тогтнолын санал асуулга явагдаж, 5 сарын 31-нд сонгуулийн эрхтэй иргэдийн 55.5% нь тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр хоёр улсын холбоо задарч, 2006 оны 6 сарын 3-нд Монтенегро, 6 сарын 5-нд Серби улс тусгаар тогтнолоо зарлажээ. Ийнхүү хуучин Югославаас үлдэж хоцроод байсан тус улс задарсан юм.
Wiktionary: Серби ба Монтенегро – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.