Сартаг хан (1256 онд нас барсан) Бат хаан ба регент Хорезм шахын Борагчиний [2]дундаас гарсан хүү юм. Сартаг Бат хааныг нас барсны дараа Алтан Ордын (Кипчакийн ханлиг) хаан ширээг залгамжлан авсан.
1241 онд, Невийн Александр Сарайд ирж, Сартагтай анд бололцож (цусаар тангараг тавьсан ах дүүс бололцож), Бат хааны өргөмөл хүү болжээ. Үүнийхээ хариуд, Александр Мөсөн дээрх тулалдаанд Алтан Ордын цэргийн хүчээр дэмжүүлсэн. Алтан Ордын хааны зарлигаар (Орос: ярлык, жарлык) Александр нь Алтан Ордын хараат (вассал) болжээ.
Сартаг Христ шашинд орсноороо алдартай. Харин түүний эцэг нь бөө шүтлэгтэй байсан юм. Сартаг Христ шашинтан болсон тухай хэд хэдэн түүх байдаг. Арменийн түүхчид болохоор Сартагийг Оросуудын дунд өсөж, угаалга хийлгэсэн гэж үздэг.[3]
1254 оны наймдугаар сарын 29-нд Сартаг Ромын пап IV Иннокентэд элч илгээж Христ шашны угаалга хийлгэснээ мэдэгджээ. Ромын пап Сартаг хааны илгээсэн элч болох санваартны амнаас энэ мэдээг дуулсан байдаг.[4]
Түүний Алтан Ордын хаанчлал тун ч богино хугацаанд үргэлжилжээ. Эцгийгээ нас барснаас хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа 1256 онд магадгүй хорлогдож үхсэн ажээ. Сартагийн дараачаар Улагчи гарч ирсэн боловч тун удалгүй 1257 онд нас барж, авга ах Бэрх нь хаан ширээг залгамжилжээ. Улагчи нь Сартагийн дүү, хүүгийн аль нь байсан нь одоо тодорхойгүй байдаг.
Сартагийн охин Теодора нь Ростовын Константины ач хүү, Невийн Александрын үеэл Белоозеро ба Ростовыг захирсан Белозёрскийн гүн Глеб Васильковичийн эхнэр болжээ. Тэдний удам угсаанаас хамгийн алдартай нь IV Иван буюу Догшин хочит Иван бөгөөд Оросын язгууртны олон гэр бүл энэ хоёрын үр хойчис юм.
Гарвал
Чингис хаан ба Бөртэ үжин (Хонгирад) нараас төрсөн том хүү Зүчи (Чингис хааны ууган хүү), Зүчи хан ба Ухаа үжин (Хонгирад) нараас төрсөн хүү Бат хаан (Зүчийн 40 орчим хүүгийн нэг)[5], Бат хаан ба Борагчин хатан (Татар) нараас төрсөн хүү Сартаг хан юм.[6]
Чингис хаан | Бөртэ үжин | ||||||||||||||||||||||||||
Ухаа үжин | Зүчи | ||||||||||||||||||||||||||
Борагчин | Бат хан | ||||||||||||||||||||||||||
Сартаг хан | |||||||||||||||||||||||||||
Эх сурвалж
Мөн үзэх
Цахим холбоос
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.