![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b7/Coat_of_arms_of_Santiago_%2528Chile%2529.svg/langmn-640px-Coat_of_arms_of_Santiago_%2528Chile%2529.svg.png&w=640&q=50)
Сантьяго
From Wikipedia, the free encyclopedia
Сантьяго (исп. Santiago) нь Чили Улсын нийслэл юм.
Сантьяго | ||
---|---|---|
-33.45-70.666666666667522 Сантьяго, Чили | ||
Үндсэн мэдээлэл | ||
Улс | Чили | |
Муж | Сантьяго Метропол муж | |
Байгуулагдсан | 1541 оны 2-р сарын 12 | |
Хүн ам | 5.220.161 (2017 он) | |
– Хотын бөөгнөрөл | 7.112.808 | |
Хотын бэлгэ тэмдэг | ||
![]() |
![]() | |
Нарийвчилсан мэдээлэл | ||
Газар нутаг | 641,4 км² | |
Хүн амын нягтрал | 8.407 хүн/км 2 | |
Газрын байц | 522 м | |
Хотын дүүрэг | 37 коммун | |
Ус зүй | Рио Мапочо гол | |
Шуудангийн дугаар | 8320000 | |
Утасны код | +56 2 | |
Цагийн бүс | UTC−4 | |
Засаг дарга | Irací Hassler | |
Цахим хуудас | www.gobiernosantiago.cl | |
![]() |
Хотын нутаг дэвсгэр нь нийслэл мужийн ( Сантьяго Метропол муж) нэг хэсэг бөгөөд үүнд өөр Сантьяго аймгаас гадна таван өөр аймаг харьяалагдана. Нийслэл хотын орчим 5.220.161 оршин суугч амьдрах бол Метропол Сантьягод 7.112.808[1] Энэ нь Чили улсын бүх хүн амын 44 хувь нь нийслэл болон нийслэл хавийн орчмоор амьдардаг гэсэн үг юм.
Үндэсний Конгресс нь Вальпараисод чуулдагийг эс тооцвол тус хот нь Чилийн улс төрийн төв маргаангүй мөн. Сантьяго бол зам тээврийн чухал зангилаа цэг төдийгүй олон тооны их-, дээд сургууль, музей, хөшөө дурсгал бүхий эдийн засаг, соёлын хамгийн чухал төв болдог. Тус улсын хамгийн том компаниудын төв болон гадаадын олон компаниудын төлөөлөгчийн байр энд бий. Мөн түүнчлэн Сантьяго нь улсынхаа хэвлэл мэдээллийн төв болно.