Санта-Моника
From Wikipedia, the free encyclopedia
Санта-Моника (Англи: Santa Monica) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн баруун хэсэг, «Лос-Анжелес тойргийн (каунти)» хот юм. Тус хот нь «Санта-Моника» хэмээх булан Номхон далайн буланд орших бөгөөд баруун хойд талаараа «Палисадес», хойд талаараа «Бринтвүүд», зүүн хойд талаараа «Баруун Лос-Анжелес», зүүн талаараа «Мар Виста», зүүн өмнөд талаараа «Венис» Лос-Анжелес хотын дүүргүүдээр хүрээлэгддэг.
Санта-Моника
Santa Monica | |
---|---|
SaMo[1] | |
Populus felix in urbe felice 'Аз жаргалтай хотын аз жаргалтай хүмүүс'/'Азтай нутгийн азтай хүмүүс'[2] | |
Улс | АНУ |
Муж | Калифорни |
Тойрог | Лос-Анжелес |
Испанийн хуаран | 8 сарын 3, 1769 |
Нэгдсэн | 11 сарын 30, 1886[3] |
Этимологи | Гэгээн Моника |
Засаг захиргаа | |
• Төрөл | Зөвлөл-менежер[4] |
• Хотын дарга | Глим Дэвис (АН)[5] |
• Хотын зөвлөл | Оскар де ла Торре Каролин Торозис Кристин Парра Фил Брок Жесси Цвик |
• Хотын менежер | Дэвид Вайт |
Газар нутаг | |
• Нийт | 41.43 км2 (16.00 бээр2) |
• Газар | 21.80 км2 (8.41 бээр2) |
• Ус | 19.64 км2 (7.58 бээр2) |
Өндөр | 32 м (105 фут) |
Хүн ам | |
• Нийт | 93,076 |
• Байр | Калифорнид 83-т |
• Нягтрал | 2,200/км2 (5,800/бээр2) |
Цагийн бүс | UTC−8 (НДЦ) |
• Зун (ЗЦ) | UTC−7 (НДЗЦ) |
ЗИП кодууд | 90401–90411 |
Бүс нутгийн кодууд | 310/424 |
МБХС код | 06-70000[9] |
ГНМС онцлог ID | 1652792, 2411825[10] |
Вэб сайт | santamonica |
Санта-Моника хотын одоогийн нутаг дэвсгэрт дээр үед «Тонгва» овог аймгаас нүүдэллэн ирсэн Индианчууд нүүдэллэн суурьшдаг байсан бөгөөд 1769 оны наймдугаар сарын 3-нд Испанийн эрэлчин Гаспар де Портола аялалын туршид эрэг дээр буудаллан амсхийх үестээ гэгч хотын суурийг тавьжээ.
Санта-Моника нь өргөрөгийн 34°1’19", уртрагийн 118°28’53"-д орших ба нийт талбайн хэмжээ 41.2 км² ба үүнээс хуурай газрын эзлэх хувь хэмжээ 21.4 км², усны эзлэх хувь хэмжээ 19.8 км² ажээ.
Хүн амын 78,29 хувь нь цагаан арьстан, 3,78 хувь нь африк-америк гаралтай бол 0,47 хувь индиан, 7,25 хувь нь ази, 0,10 хувь нь Номхон далайн арлуудын уугуул иргэд, 13,44 хувь нь латин америк гаралтай хүмүүс тус тус эзэлдэг байна.