Русь
From Wikipedia, the free encyclopedia
Русь (зүүн славаар Роусь, мөн Русь, Роусьскаѧ землѧ, грекээр Ρωσία, латинаар Russia, Rutheniа, эртний германаар Ruthenien, Reußen) гэдэг нь анх Дорнод Славчуудын нутаглаж байсан, Зүүн Европын түүхэн нутаг дэвсгэрийн нэршил юм. Энэ нэр нь Русь гэх «иргэнээс» (ард түмэн) гаралтай бөгөөд эдгээр иргэд нь манай тооллын нэгдүгээр мянганы хоёрдугаар хагаст энэ бүс нутгийн гол, мөрний усаар дамжин ирсэн, норман угсаатан байж магадгүй хэмээн үздэг. Өнөөдөр энэ нэрийн гарлыг ихэвчлэн умард европын roðr ([родр] „сэлүүрдэх, сэлүүрдэгч баг“)[1] гэх үгнээс гаралтай гэдэг. Энэ нутагт байгуулагдсан анхны улс нь 11-р зуунд цэцэглэн хөгжиж байсан Киевийн Русь юм. Орчин үеийн орос хэлэнд Русь гэх үгийг Орос Улстай утга ижил буюу өөрөөр хэлбэл Беларусь, Украины нутгийг нийлүүлснийг хэлнэ хэмээн утга зохиолын бүтээлүүдэд хэрэглэдэг байна.[2].