Бат хаан
From Wikipedia, the free encyclopedia
Бат хаан (1208–1255) Чингис хааны ач хүү. 1208 оны луу жил Чингис хааны ууган хүү Зүчи болон Уги/Ухаа Үжин (Хонгирад) хатнаас төрсөн. Монголын нөлөө бүхий удирдагч, Хөх Ордыг үндэслэн байгуулагч тэрээр Европ руу хийсэн Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтыг удирдсанаараа Монголын бусад хаадаас өрнө дахинд илүү алдаршсан. Энэ аян дайн түүхэнд "Ахмад хөвүүдийн дайн" гэж тэмдэглэгдсэн. Айл бүрийн ахмад хөвгүүдийг цэргийн албанд албадан татах зарлигийг Өгөдэй хаан зарлигджээ. "Түүний Хөх Орд Алтан Орд (буюу Зүчийн улс) болж, Орос болон Кавказыг 250 орчим жилийн турш захирч байсан. Түүний цэрэг Польш, Унгарын цэргийг бут цохиж байжээ.
Quick Facts Бат, Хаанчлал ...
Бат | |
---|---|
Хаан Шах Царь[1] | |
Хаанчлал | 1227–1255 |
Хаан ширээнд залагдсан | 1224/1225 эсвэл 1227 |
Өмнөх | Зүчи |
Дараах | Сартаг |
Төрсөн | 1205 (Загвар:Four digit-07) Монгол |
Нас нөгчсөн | 1255 (47–48 настай) Сарай |
Хатан | Борагчин хатан |
Үр хүүхэд | Сартаг Тогой[2] Andewan Улаагч (маргаантай) |
Ургийн овог | Боржигон |
Улс гүрэн | Зүчийн улс, Алтан Орд |
Аав | Зүчи |
Ээж | Ухаа үжин хатан Хонгирад |
Close