From Wikipedia, the free encyclopedia
Пунсалмаагийн Очирбат (1942 оны 1-р сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн) -Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхийлөгч юм.
Пунсалмаагийн Очирбат | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1992 оны 9 сарын 3 – 1997 оны 6 сарын 20 |
---|---|
Төрийн тэргүүн: | 1993 оны 3 дугаар сараас 1997 оны 6 дугаар сар |
Төрсөн: | 1942 оны 1 сарын 23 Завхан, БНМАУ |
Улс төрийн нам: | Монгол Ардын Хувьсгалт Нам (1990), Монголын Ардчилсан Нам (1993) |
Төгссөн сургууль: | Ленинград хотын Уул уурхайн дээд сургууль |
Ерөнхийлөгчөөр ажиллаж байх 1992-1997 оны хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулж, энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болсон.[1]
П.Очирбат 1942 оны 1 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газрын өвөлжөөнд төрсөн. 1951-1960 онд Завхан аймгийн дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор.
П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга.
1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч,
1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байна.
П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан.ШУА-ийн гишүүн, Академийн тэргүүлэгч гишүүний үүрэг хүлээдэг, дээрээс нь 2010 оноос уул уурхайн компани болох “Энержи ресурс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүний /1 жилд 24 мянган ам.доллар авдаг/ үүргийг давхар гүйцэтгэдэг байв.
Пунсалмаагийн Очирбат нь 2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одонг хүртсэн анхны төрийн зүтгэлтэн болсон.[2] Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн, академич цол хэргэмтэй.[3]
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбатад “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал/Соёрхол/ 2022 оны 7-р сард хүртээв.
Эхнэр Ш.Цэвэлмаа, охин О.Очирмаа, охин О.Оюумаа
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.