Монгол Ардын Нам (Товчлол: МАН) 1921 оны 3 сарын 1-нд байгуулагдсан, Монголын хамгийн том улс төрийн ууган хүчин юм. 1920 оны 1-р сарын 5-нд болсон хоёр бүлгэмийн хуралдаанаар дан гагц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олох замыг нээгдүүлэн соёрх хэмээх үгийг хадагт сүүгээр бичиж, Хүрээний улаан сахиусанд өргөн, зорьсон хэрэгтээ няцалт буцалтгүй зүтгэхээр тангараг тавьсанаар Монгол Ардын Намын анхын суурь бүрэлдэн тогтсон.

"Монгол Ардын Хувьсгалт Нам" нь энэ хуудсанд шууд холбогджээ. 2010 онд байгуулагдсан Монгол Ардын Хувьсгалт Намын тухай эндээс үзнэ үү.
Quick Facts Монгол Ардын Нам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠨᠠᠮ, Товчлол ...
Монгол Ардын Нам
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠨᠠᠮ
ТовчлолМАН
Намын удирдагчЛувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Ерөнхий нарийн бичгийн даргаДашзэгвийн Амарбаясгалан
Байгуулагдсан1920 оны 06-р сарын 25 (1920-06-25)
Төв байрУлаанбаатар
СонинМонголын үнэн
Оюутны жигүүрСоциал-Демократ Монголын Оюутны Холбоо
Залуучуудын жигүүрСоциал-Демократ Монголын Залуучуудын Холбоо
Эмэгтэйчүүдийн жигүүрНийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
Гишүүдийн тоо (2020)220,000
Үзэл баримтлал
Улс төрийн жигүүр
  • Төв-зүүн
  • 1990–2010:
  • Зүүний жигүүр
  • 1920–1990:
  • Хэт зүүн
Олон улсын харъяалалСоциалист Интернационал[1]
Прогрессив холбоо[2]
Өнгө(нүүд)  Улаан
Улсын Их Хурал
68 / 126
Намын туг
Thumb
Цахим холбоос
mpp.mn

Хуучин нэршил
Монгол Ардын Хувьсгалт Нам
(1924–2011)
Close

Түүх

Thumb
Хүрээнд хувьсгалт бүлэгүүд байгуулагдсан нь 1919 он
Үндсэн өгүүлэл: Ардын хувьсгал

Үндэсний засаг төрөө сэргээхээр хүчээ нэгтгэсэн Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн нэгэн байгууллага болж, тус байгууллагын нэрийн өмнөөс ОК(б)Н-ын Сибирийн товчоо, Зөвлөлт засгийн газартай хэлэлцээр хийж тусламж авсан билээ. 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болсон зөвлөлгөөнөөр удирдах байгууллага-Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар улс төрийн намын шинжийг бүрнээ олжээ. МАН, АТЗГ эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн шинэчлэлийн үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй. 1924 оноос тус намын дэргэд олон улсын коммжнист хөдөлгөөний байгууллага - Коминтерний төлөөлөгч суух болж, үндэстний ардчилсан үзлийг баримталсан МАН 1925 онд мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, нэрийг Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ болгон өөрчилжээ.

МАХН нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм төрөө шинэчлэн хөгжүүлэх их үйлсийг удирдаж, улс үндэстнээ орчин үеийн соёл иргэншилд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Үүний хамт нийгмийг удирдан чиглүүлэгч хүчний хувьд түүхийн тодорхой үед гадаад, дотоод ээдрээтэй нөхцөл байдлын улмаас Монгол оронд гарсан сөрөг үйл явдлууд, нийгмийг хэт үзэл сурталжуулах, нийгмийн гишүүдийг үзэл бодлоор хяхан хавчих үйл ажиллагаанаас ангид байсангүй.

Монгол улс түүхэн сонголтын заагт ирсэн 1980-аад оны дундаас МАХН нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эхлүүлж, ардчилсан үйл явцыг эргэлт буцалтгүй болгосон улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагыг хүлээн авсан юм.1990 оны 3 дугаар сард эрх баригч МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, БНМАУ-ын Үндсэн хуулийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт нам” гэсэн заалтаас татгалзсанаар улс төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх өргөн бололцоог нээж өгчээ.

МАХН-ын Онц их хурлаар намын үзэл баримтлал, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр дүрмээ өөрчлөн шинэчилж, 2003 онд Социалист Интернационалийн бүрэн эрхт гишүүнээр элсэв. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI их хурлаас “...Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн зарлаж, МОНГОЛ АРДЫН НАМ нэрийг сэргээжээ.[3]

Монгол Ардын Намын далбаа

Монгол Ардын Намын далбаа улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй, урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.

Харилцаа

Thumb
МАН-ын төв байр - Тусгаар тогтнолын ордон

Монгол Улсын Засаг захиргааны бүх нэгжид МАН-ын анхан шатны байгууллагууд байршин ажилладаг ба нийтдээ 121 мянга орчим гишүүнтэй. МАН-ын дэргэд Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, МАСОХ, МАН-ыг дэмжигч ахмадын холбоо зэрэг олон нийтийн байгууллага ажиллаж байна.

МАН нь уламжлалт харилцаатай ОХУ, БНХАУ-ын эрх баригч болон зүүний чиглэлийн намуудтай харилцаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн АНУ, Япон, ХБНГУ, Англи, Франц, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Лаос зэрэг орны улс төрийн олон намуудтай хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, ХБНГУ-ын Социал Демократ Намын дэргэдэх Эбертийн сан, архив зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Намын дарга нар

More information д.д., Нэр ...
д.д.НэрСонгогдсон огнооОгцорсон огнооТайлбар
1Солийн Данзан1921 оны 3 сарын 31921 оны 9 сарын 26
Догсомын Бодоо1921 оны 9 сарын 271921 оны 11 сарын 22
2Цэрэн-Очирын Дамбадорж1921 оны 11 сарын 221923 оны 1 сарын 12Нарийн бичгийн дарга (1922 оны 3 сарын 7 хүртэл үүрэг гүйцэтгэгч)
3Ажвагийн Данзан1923 оны 1 сарын 121924 оны 8 сарын 31"Япон" Данзан
4Цэрэн-Очирын Дамбадорж1924 оны 8 сарын 311928 оны 10 сар
5Өлзийтийн Бадрах1928 оны 11 сарын 121932 оны 1 сарын 30Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
6Бат-Очирын Элдэв-Очир1928 оны 11 сарын 121930 оны 3 сарын 13Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
7Пэлжидийн Гэндэн1928 оны 11 сарын 121932 оны 6 сарын 30Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
8Золбингийн Шижээ1930 оны 3 сарын 131932 оны 6 сарын 30Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
9Бат-Очирын Элдэв-Очир1932 оны 6 сарын 301937Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
10Жамбын Лүмбэ1932 оны 6 сарын 301933Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
11Доржжавын Лувсаншарав1932 оны 6 сарын 301937Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
12Хас-Очирын Лувсандорж1934 оны 10 сарын 51936 оны 8 сарын 15Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
13Банзаржавын Баасанжав1936 оны 10 сарын 71940 оны 2 сарын 22Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
14Дашийн Дамба1932 оны 7 сарын 41940 оны 4 сарын 8Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
15Юмжаагийн Цэдэнбал1940 оны 4 сарын 81954 оны 4 сарын 4Ерөнхий нарийн бичгийн дарга
16Дашийн Дамба1954 оны 4 сарын 41958 оны 11 сарын 221-р нарийн бичгийн дарга
17Юмжаагийн Цэдэнбал1958 оны 11 сарын 221984 оны 8 сарын 24Ерөнхий нарийн бичгийн дарга (1981 оны 5 сарын 30 хүртэл 1-р нарийн бичгийн дарга)
18Жамбын Батмөнх1984 оны 8 сарын 241990 оны 3 сарын 14Ерөнхий нарийн бичгийн дарга
19Гомбожавын Очирбат1990 оны 3 сарын 141991 оны 2 сарын 281990 оны 4 сар хүртэл Ерөнхий нарийн бичгийн дарга
20Бүдрагчаагийн Даш-Ёндон1991 оны 2 сарын 281996 оны 10 сарын 5
21Намбарын Энхбаяр1996 оны 10 сарын 51997 оны 2 сарЕрөнхий нарийн бичгийн дарга
22Нацагийн Багабанди1997 оны 2 сар1997 оны 6 сарын 6
23Намбарын Энхбаяр1997 оны 6 сарын 62005
24Миеэгомбын Энхболд20052007 оны 11 сар
25Санжаагийн Баяр2007 оны 11 сар2010 оны 4 сарын 8
26Сүхбаатарын Батболд2010 оны 4 сарын 82012 оны 7 сарын 25
27Өлзийсайханы Энхтүвшин2012 оны 7 сарын 252013
28Миеэгомбын Энхболд2013 оны 11-р сар2017 оны 11 сарын 21
29Ухнаагийн Хүрэлсүх2017 оны 11 сарын 212021 оны 6 сарын 9
30Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ2021 оны 6 сарын 9Одоог хүртэл
Close

^  - Үүрэг гүйцэтгэгч

Мөн үзэх

Эшлэл

Цахим холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.