From Wikipedia, the free encyclopedia
Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм.
Намбарын Энхбаяр | |
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч | |
Монгол | |
---|---|
2005.06.24 — 2009.06.18 (4 жил) | |
Өмнөх | Нацагийн Багабанди |
Дараах | Цахиагийн Элбэгдорж |
Монгол | |
2000.07.26 – 2004.8.20 (4 жил) | |
Өмнөх | Ринчиннямын Амаржаргал |
Дараах | Цахиагийн Элбэгдорж |
Монгол | |
1992–1996 1997–2005 он | |
Монгол Ардын Хувьсгалт Намын дарга | |
1997.06.06 – 2005.11.22 (8 жил) | |
Өмнөх | Нацагийн Багабанди |
Дараах | Миеэгомбын Энхболд |
Овог нэр | Намрын Энхбаяр |
Төрсөн | 1958 оны 6 сарын 1 |
Улс | Монгол |
Нам эвсэл | Монгол Ардын Нам |
Гэр бүл | эхнэр Ононгийн Цолмон 2 хүү, 2 охинтой |
Сургууль | Москвагийн Утга зохиолын дээд сургууль |
Мэргэжил | Улс төр , орчуулагч |
Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн.
1965- 1975 онд 23-р дунд сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн Их Сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа төвөд хэл судалсан.
Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.
Намбарын Энхбаяр 1985 онд [Монгол Ардын Нам|[Монгол Ардын Хувьсгалт Нам]]д гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос П. Жасрайн Засгийн газрын Соёлын сайдаар ажилласан.
1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа дараалан сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан байна. Тийнхүү 7 дугаар сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий Сайдаар томилогджээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас 8 дугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан юм. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа МАХН-аас нэр дэвшүүлэн өрсөлдсөн боловч нэг хувийн саналаар гол нь нийслэлд ялагдсан юм. МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 дүгээр сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.
2012 оны 4 дүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр дуулайнтай цагдан хорьсон болно.[1] [2]
Хориход байхдаа Энхбаяр нь төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг нь олон нийтэд түгж нийтийг цочроосон юм.[3][4][5]
Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн. [6]
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 дугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж ялаас чөлөөлжээ.
2012 оны 4 дүгээр сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь Монгол улсын Засгийн Газар түүний хахуулийн хэрэгтэй холбогдуулж сэжигтнээр татсан боловч тэдгээр иргэд гадаадад зугтан гарч одоог хүртэл Интерполоор олон улсад эрэн сурвалжилж байгаа юм.
Эхнэр О. Цолмон, 4 хүүхэдтэй. Аав Балжиннямын Намбар нь эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан.
Хүү Энхбаярын Батшугар нь 2021 онд УИХ-ын нөхөн сонгуулиар гишүүнээр сонгогдоод байгаа.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.