From Wikipedia, the free encyclopedia
Морони (Ар. موروني Mūrūnī) нь Коморын арлуудын хамгийн том хот бөгөөд 1962 оноос нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй хот юм. Комор хэлээр Морони гэдэг нь "Галын зүрхэнд" гэсэн утгатай бөгөөд Картала уултай ойр оршдгоос ийн нэрлэгдсэн байж магадгүй.[1] 2003 оны байдлаар ойролцоогоор 60,200 оршин суугчтай байв.[2][3]
Морони موروني Mūrūnī | |
Солбицол: | |
---|---|
Улс | Комор |
Арал | Гранде Коморе |
Түүх | |
Нийслэл хот болсон | 1962 |
Газар нутаг | |
- Нийт | км² |
Хүн ам | |
- Нийт (2003) | 60,200 (тооцоолол) |
- Нягтрал | /км² |
Цагийн бүс | UTC+3 |
Морониг Арабын шилжин суурьшигчид 10-р зууны үед байгуулжээ.[1]
Тус хот 11°45′S 43°12′E солбицолд, Гранде Коморе (Нгазиджа) арлын баруун эрэгт оршино. Морони хотод Хунтайж Саид Ибрахим олон улсын нисэх буудал (ОУАТХ-ны нисэх буудлын код: HAH). Түүнчлэн Африкийн эх газар болон Комор олтригийн бусад арлууд, мөн Мадагаскар зэрэг Энэтхэгийн далайн арлуудтай холбох тогтмол усан тээврийн боомт бий.
Морони хотод үзэсгэлэнтэй наран шарлагын газрууд олон бий. Мөн Ancienne Mosquée du Vendredi (Хуучин Баасан гарагийн мечет) нь жуулчдын очих дуртай газар юм.
Морони хот халуун орны чийглэг уур амьсгалтай бөгөөд жилийн турш их хур тунадас буудаг - олон жилийн дунджаас үзвэл зөвхөн аравдугаар сард л 100 мм-ээс бага хур ордог. Уг бүст орших бусад хотуудын адилаар, Моронийн жилийн дундаж температур харьцангуй тогтмол байдаг. Халуун боловч бороо хур элбэгтэй тул тийм ч тэсвэрлэхүйеэ бэрх биш байна.
Морони | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Морони
|
Wiktionary: Морони – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.