Кострома
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Кострома (Орос: Кострома[8]) — Оросын Холбооны Улсын Кострома мужийн засаг захиргааны төв[9][10] бөгөөд нийт 268.742 хүн амтай (мэдээ: 14. Аравдугаар сар 2010)[11] хот. Энэ хот нь Москвагаас зүүн хойд зүгт 300 орчим километрийн зайд Кострома гол Ижил мөрөнд цутгах бэлчир дээр орших ба оросын эртний, гоёмсог хээнцэр архитектур бүхий жуулчдын очих дуртай Алтан цагаригийн нэг хэсэг бүрэлдэхүүн хот юм.
Кострома
Кострома | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Кострома муж[1] |
Байгуулагдсан | 1152[2] |
Засаг захиргаа | |
• Тэргүүн | Юрий Журин[3] |
Өндөр | 110 м (360 фут) |
Хүн ам | |
• Нийт | 268,742 |
• Байр | 69-д (2010 онд) |
• Харьяалагдах нэгж | Кострома мужийн ач холбогдолтой хот[1] |
• Нийслэл нь | Кострома муж,[1] Костромагин район[1] |
• Хотын тойрог | Кострома хотын тойрог[5] |
• Нийслэл нь | Кострома хотын тойрог,[5] Костромагийн хотын район[5] |
Цагийн бүс | UTC+3 (Moscow Time [6]) |
Шуудангийн код[7] | 156XXX |
Залгах код(ууд) | +7 4942 |
OKTMO ID | 34701000001 |
Вэб сайт | grad |
Хот байгуулагдсан тухай хамгийн түгээмэл таамаглалыг үндэслэн авч үзвэл Кострома нь Москвагаас таван жилийн хойно байгуулагджээ. Үүгээр тус хот нь Оросын төв Европын хэсэг дэх эртний хотуудын нэгд орно.
Хотыг 1152 онд байгуулагдсан хэмээн нийтээр үздэг. Үүнийг 18-р зуунд оросын түүхч Василий Татищев анх нийтэлсэн ба түүнийхээр өнөөдөр үгүй болсон нэгэн баримтад Суздалийн их ван Юрий Долгорукий Ижил мөрний дээд хэсэгт газар нутгаа өргөтгөх явцад байгуулсан хэмээжээ. Харин хотыг анх баримтаар дурдсан нь 1213 он бөгөөд түүнд Ростовын ван Константин Кострома хэмээх нэгэн жижиг гацааг шатаасан тухай бичсэн байдаг аж. 1238 оны бас нэгэн өөр баримтад мөн л Кострома гэх сууринг Бат хаан дайлсан талаар дурдсан байдаг байна.
12, 13-р зуунд дурдагдсан дээрх хоёр баримтаас өөр хотын түүхийн талаар мэдээлэл маш ховор учир хотын нэрийг найдвартай тайлбарлах арга байхгүй. Кострома голын нэртэй адилаар Кострома гэх нэр нь финно угор хэлнээс гаралтай кострум (үгчлэн орч. „цайз“) гэх үгнээс гаралтай байж магадгүй гэх.
Aнхны бэхлэлт бүхий суурин бий болсон нь 1240-өөд онд байсан байх магадлалтай. Тухайн үед Монголчуудын Русь руу хийсэн довтолгооны улмаас тэр хавийн нутаг дэвсгэр Монголчуудын хяналтад буюу Алтан Ордны Улсын эзэмшил болсон байв. Тиймээс Оросын их, бага бүх гүнгүүд бүгд Монголчуудаас нутаг дэвсгэр заалган захирах жишгийн дагуу Владимирын их ван Ярослав Всеволодович хүлээн авав. Ижил мөрний зүүн эрэг дэх ойгоор хүрээлэгдсэн өндөрлөг дээр Ярослав Кострома хотын анхны модон бэхлэлтийг бариулав.[12] Түүнээс гадна Ярослав гүн хотын анхны модон сүмийг бариулсан байна. 1246 онд түүнийг нас барсны дараа Ярославын хүү Василийд Кострома хотын вангийн мэдэлд шилжив.
Он | Оршин суугч |
---|---|
1825 | 16.874 |
1870 | 27.178 |
1897 | 41.336 |
1939 | 121.325 |
1959 | 171.720 |
1970 | 223.042 |
1979 | 254.725 |
1989 | 278.414 |
2002 | 278.750 |
2010 | 268.742 |
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ
Кострома | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Кострома
Эх сурвалж: Roshydromet |
Wiktionary: Кострома – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.