Италийн Тусгаар Тогтнолын Гуравдугаар Дайн (Итали: Terza Guerra d’Indipendenza Italiana) нь Италийн Хант Улс ба Австрийн Хаант Улсын хооронд өрнөсөн дайн юм. Энэ дайн нь Прусс-Австрийн дайнтай цаг хугацааны хувьд нэг үед болсон ба дайн дууссаны дараа Австрийн бүрэлдэхүүнд байсан Ломбард-Венетогийн Хант Улсыг Францад өгсөн боловч үүний дараа бүх ард түмний санал асуулгаар Францаас Италид шилжүүлсэн байдаг. Энэхүү хүн ам ихтэй, ихэнх нь хөрөнгөтөн Венето мужийг Италид өгсөн нь Италийн нэгдэлд чухал алхам болсон юм.

Quick Facts Огноо, Байрлал ...
Италийн тусгаар тогтнолын гуравдугаар дайн
Хамаарах нь: Италийн тусгаар тогтнолын дайнууд, Германы дайн
Кустоцагийн дэргэдэх тулалдаан
Кустоцагийн дэргэдэх тулалдаан
Огноо 1866 оны зургаадугаар сарын 20-оос 1866 оны наймдугаар сарын 12 хүртэл
Байрлал Дээд Итали, Адриатын тэнгис
Үр дүн Италийн дипломат ялалт
Үр дагавар Австри Венетог алдсан[1]
Энхтайвны гэрээ Венийн энхтайван
Зөрчилдөгч талууд

Италийн Вант УлсИталийн Хант Улс (1861–1946) Итали

 Австри

Удирдагч

Италийн Вант УлсИталийн Хант Улс (1861–1946) II Виктор Эмануил
Италийн Вант УлсИталийн Хант Улс (1861–1946) Алфонсо Ла Мармора
Италийн Вант УлсИталийн Хант Улс (1861–1946) Жузеппе Гарибалди
Италийн Вант УлсИталийн Хант Улс (1861–1946) Жиакомо Медичи
Италийн Вант УлсИталийн Хант Улс (1861–1946) Карло Пеллион ди Персано

 Австри I Франц Иосиф
 Австри Эрцхерцог Альбрехт
 Австри Вилхелм фон Тегетхофф
 Австри Франц фон Куун

Цэргийн хүч
Италичууд: багцаагаар 220.000 Австричууд: хамгийн багадаа 130.000
Лихтенштайнчууд: 80[2]
Хохирол

1633 алагдсан, 5085 олзлогдсон

1392 алагдсан, 3173 олзлогдсон

Close
Quick Facts
Close

Зэвсэгт хүчний нөхцөл байдал

Дайн эхлэхэд Италийн зэвсэгт хүчний нэгдэлд саад болж байсан хүчин зүйлүүд нь Сардинийн Хант Улс ба Хоёр Сицилийн Хант Улсын зэвсэгт хүчин байв. Учир нь Италийн Хант Улсыг 1861 онд байгуулахад түүний бүрэлдэхүүнд орсон эдгээр хант улсууд нэгдэхээсээ өмнө хоорондоо дайтаж байсан тул нэгдсэн хант улсад орсноор, аль нь алинаасаа тушаал авч, гүйцэтгэх дэг журам тодорхой биш байв.[3] Үүн дээр Италийн Хант Улс үүссэн даруй Сицилийн дээрэмчдийн үйл ажиллагаа цэцэглэсэн бас нэг зовлон байв. Эдгээр дээрэмчдээс илүү хүчтэй бас нэгэн тэмцэл байсан нь 1861 онд нэгдсэн ханы тэнгисийн зэвсэгт хүчний цэргүүдийн (Regia Marina) асуудал байлаа.

Дайны явц

1866 оны дөрөвдүгээр сарын 8-нд Италийн засгийн газрыг төлөөлөн генерал Ла Мармора Берлинд ирэн, тухайн үед Пруссийн ерөнхий сайд байсан Отто фон Бисмарк нар зэвсэгт хүчний холбоотон болох гэрээнд гарын үсгээ зурцгаав. Францаар зуучлуулан, Венийн тэргүүлэгчидтэй төвийг сахих хэлэлцээр хийх гэсэн ч олигтой ахиц гарахгүй байсан тул Итали, Прусс хоёр Австрид дайн зарлав. Пруссийн хувьд ч тэр Италийн хувьд ч тэр үндэстнээрээ нэгдсэн улс болох гэсэн замд нь Австри л тээг болж байна гэж үзжээ.

Итали гурван замаар Австри луу давшив. Ломбард мужаас Австрийн бэхлэлтийн дөрвөн булан болох Мантуа-Пескиера дел Гарда-Верона-Леньяго руу; Эмилиа-Романьягаас Венето руу; Альпийн нурууны Тренто хот орчмоор давшлаа. Гэвч дайн эхэлснээс хойш Итали хоёр ч томоохон тулалдаанд ялагдал хүлээсэн ба ганцхан Бецеккагийн дэргэдэх тулалдаанд л ялалт байгуулав.

Көниггрецийн дэргэдэх тулалдаанаар Прусс ялалт байгуулсан тул Австри аргагүйн эрхэнд бууж өгөв. 1866 оны наймдугаар сарын 12-нд Фриулийн Кормонст Австри ба Италийн хооронд дайныг зогсоох хэлэлцээр хийн гарын үсгээ зурцгаажээ.

Зургийн цомог

Ном зүй

  • Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.
  • Konrad Sturmhoefel: Illustrierte Geschichte der neuesten Zeit. Band IX und X. Otto-Spamer-Verlag, Leipzig 1897.

Эх сурвалж

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.