From Wikipedia, the free encyclopedia
Италийн Хант Улс (Итали: Regno d’Italia) нь 1861 оноос 1946 оныг хүртэл өнөөгийн Бүгд Найрамдах Итали Улс болоод түүнийг тойрсон хөрш улсуудын нутаг дэвсгэрээс бүрдсэн, Өмнөд Европт оршин байсан улс. Энэ хугацаанд Итали нь хаант засаглалын зарчимд тулгуурласан, төвлөсөн зохион байгуулалт бүхий үндсэн хуульт парламентын засаглалтай улс байв.
Италийн Хант Улс итал. Regno d’Italia 1861–1946 он | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
| |||||
Уриа | FERT FERT FERT[1] | ||||
Үндсэн хууль | Италийн Хант Улсын Үндсэн Хууль (Statuto Albertino) | ||||
Албан хэл | Итали | ||||
Нийслэл | Турин (1861–1864 он) Флоренц (1864–1871 он) Ром (1871–1946 он) | ||||
Төрийн хэлбэр | Хант улс | ||||
Засаглалын хэлбэр | Парламентын хаант засаг (1861–1925 ба 1943–1946) монархит-фашист нэг намын дарангуйлал (1925–1943) | ||||
Төрийн тэргүүн | Хан: Виктор Эмануил II (1861–1878) Умберто I (1878–1900) Виктор Эмануил III (1900–1946) Умберто II (1946) | ||||
Засгийн газрын тэргүүн | Ерөнхий сайд Сайдын Зөвлөлийн Ерөнхийлөгчийг үзэх | ||||
Нутаг дэвсгэр | 310.196 км² (1936 он) | ||||
Хүн ам | 42.994.000 (1936 он) | ||||
Хүн амын нягтрал | 138,6 хүн/км² (1936 он) | ||||
Мөнгөн тэмдэгт | Италийн лира | ||||
Байгуулагдсан | 1861 оны 3-р сарын 17 (Виктор Эмануилыг Италийн ханаар өргөмжилсөн) | ||||
Татан буугдсан | 1946 оны 6-р сарын 3 (Төрийн хэлбэрийн тухай бүх нийтийн санал асуулга) | ||||
Төрийн дуулал | Marcia Reale | ||||
Цагийн бүс | ТЕЦ | ||||
Италийн Хант Улсын нутаг дэвсгэр ба колони 1941 он:
|
Хант улс нь 1861 онд Рисоржименто хөдөлгөөний дараа байгуулагдсан бөгөөд түүний төгсгөлийн үе шатанд сардинийн хан Виктор Эмануилыг 1861 оны 3-р сарын 17-нд Туринд италийн хаанаар өргөмжилснөөр орчин үеийн анхны итали үндэстний, Савойн удмын эзэнтэй улс байгуулагджээ. 1866 онд Италийн Хант Улс нь Австрийн Хаант Улстай дайн зарласан ба дайны дараа Венето, Фриулийг өөртөө нэгтгэн, газар нутгаа тэлэв. 1871 онд Сүмийн улс Ромд дагаар орсноор[2], Италийн тусгаар тогтнолын дайнууд төгсгөл болсон юм.
1878 оноос хүчирхэг гүрэнд тооцогдох болсон бөгөөд 1880-аад оноос эхлэн африк тив дэх колоничлолын төлөөх өрсөлдөөнд оролцон, Дорнод Африкт хэд хэдэн колоничлолын дайн ба сүүлд Италийн Ливи болсон улсын төлөө 1911 оноос 1912 онд Османы Эзэнт Улсын эсрэг дайн хийв. 1882 онд Германы Хаант Улс ба Австри-Унгарын Эзэнт Улсуудтай холбоотон болж гурвалсан холбоог байгуулав. 20-р зууны эхээр Итали нь Газар дундын тэнгис орчим дахь хөдөө аж ахуйн орноос чухал аж үйлдвэрийн орон болон хөгжив. Умбертог залгамжлагч Виктор Эмануилын үед буюу 1900 оноос эхлэн Дээд Италийн аж үйлдвэрийн томоохон төвүүдийн хөгжилтэй зэрэгцэн зохион байгуулалтад орсон ажилчид ба иргэний улс бий болж, үй олон эвсэл, намууд гарч ирэв. Харин өмнөд хэсгийн эдийн засгийн хөгжил харьцангуй удаан урагшилж байв.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэнгүүт 1914 онд Итали төвийг сахихаа мэдэгдэв. 1915 оны Лондоны гэрээний дараа ихээхэн хэмжээний газар нутгаа алдах болонгуут, Итали яг тэр жилдээ Антанта талд орон дайнд хүчээр татагдлаа. 1918 онд Хабсбургийн эзэнт улсыг задлахад ихээхэн хувь нэмэр оруулсан Витторио Венетогийн тулалдааны дараа энэхүү хант улс нь ялсан гүрнүүдэд харьяалагдах болсон ба Үндэстнүүдийн Холбооны Зөвлөлд байнгын төлөөлөлтэй болов.
Дэлхийн дайн дууссаны дараа 1919 онд тус улс маш хүнд хямралд оров. Энэ үеэр Бенито Муссолинигээр удирдуулсан Үндэсний Фашист Нам 1922 онд Ром руу хийсэн маршаар засгийн эрхийг авсан ба эндээс эхлэн 1926 оныг хүртэл ардчиллыг алхам алхамаар үгүй болгожээ. Фашист дэглэмтэй тус улс анхандаа барууны ардчилалтай төстэй засаглалын бодлого баримтлан, дотооддоо нэгдэж чадсан тул 1923 оноос эдийн засаг нь сэргэж, дээрээс нь Ливийг дахин эзлэх ажиллагаа явуулсан зэргээр ихээхэн түрэмгий гадаад бодлогыг баримтлав. 1929 оны дэлхийн эдийн засгийн хямралыг даван гарсны дараа 1935 онд Итали Этиопыг эзлэх дайнаа эхэлсэн ба үүнийг нь барууныхан эсэргүүцэн эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Итали энэ үеэрээ олон улсын харилцаанаас өөрийгөө тусгаарласан байна.
1936 оноос эхлэн Итали Нацист Германтай харилцаагаа бэхжүүлэв. Герман тэдний газар дундын тэнгис орчим ба Балканы хойгт ноёрхох гэсэн бодлогыг дэмжив. 1936 онд сүүлд Тэнхлэгийн гүрнүүд гэгдэх болсон холбоог байгуулсан ба 1939 онд төрийн эргэлт хийсэн Франсиско Франкогийн талд энэ хоёр улс орон Испанийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.