![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Logo_Italy_National_Football_Team_-_2023.svg/langmn-640px-Logo_Italy_National_Football_Team_-_2023.svg.png&w=640&q=50)
Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
From Wikipedia, the free encyclopedia
Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Итали: Nazionale di calcio dell'Italia) нь Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн спортын тэмцээнд Италийн хөлбөмбөгийн холбоог (Итали: Federazione Italiana Giuoco Calcio — (FIGC)) төлөөлж оролцдог баг. Италийн хөлбөмбөгийн холбоо 1905 оноос ФИФА-д, 1954 оноос УЕФА-д элссэн байна.
Итали | |||
Хоч | Азурра буюу цэнхэр хувцастнууд (Azzurri) | ||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Federazione Italiana Giuoco Calcio | ||
Дасгалжуулагч | Чезаре Пранделли | ||
Ахлагч | Жанлуижи Буффон | ||
Домогт тоглогч |
Фабио Каннаваро (136) | ||
Домогт мэргэн бууч |
Жижи Рива (35) | ||
Чансаа (ФИФА) | 13 | ||
| |||
Анхны тоглолт![]() ![]() (Италиийн Милан хотноо 1910 оны тавдугаар сарын 15-нд) | |||
Илт ялалт![]() ![]() (Англиийн Брэнтфорд хотноо 1948 оны наймдугаар сарын 2-нд) | |||
Илт ялагдал![]() ![]() (Унгарын Будапешт хотноо 1924 оны дөрөвдүгээр сарын 6-нд) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 17 (Анх: 1934) | ||
Амжилт | Түрүү, 1934, 1938, 1982, 2006 | ||
Европын аварга шалгаруулах тэмцээн | |||
Оролцоо | 7 (Анх: 1968) | ||
Амжилт | Түрүү, 1968 |
Италийн баг нь Дэлхийн цомын түүхэнд түрүү авсанаараа хоёрдугаарт 1934, 1938, 1982, 2006 онуудад түрүүлсэн амжилтаараа эрэмбэлэгддэг. Түүнчлэн Европын аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа буюу 1968 онд, Олимпын хөлбөмбөгийн тэмцээнд мөн нэг удаа буюу (1936) онд тус тус түрүүлж байсан.
Шигшээ багт хамгийн тоголсон 176 удаагийн дээд амжилтыг хаалгач Жанлуиджи Буффон эзэмшдэг байна. Шигшээгийн хамгийн сайн довтлогчоор — Луижи Рива, 35 бөмбөг оруулсан үзүүлэлтээр ордог байна. 2023 оны 9-р сарын байдлаар Италийн шигшээ баг ФИФА-гийн чансаагаар 9-р жагсаж байсан ажээ.