![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/Super_Gigi_Buffon_%2528Juventus%2529_%25282%2529.jpg/640px-Super_Gigi_Buffon_%2528Juventus%2529_%25282%2529.jpg&w=640&q=50)
Жанлуижи Буффон
Италийн хөлбөмбөгчин / From Wikipedia, the free encyclopedia
Жанлуижи "Жижи" Буффон (Итали: Gianluigi Buffon Masocco; 1978 онд Тоскана мужийн Каррарад төрсөн) — Италийн шигшээ баг болон Италийн Ювентус багийн ахлагч, одоо 46 настай Италийн хаалгач хөлбөмбөгчин юм.
![]() 2012 он. Ювентусийн Буффон | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Жанлуижи Буффон[1] | ||
Төрсөн огноо | 1978 оны 1 сарын 28 (1978-01-28) (46 настай) | ||
Төрсөн газар | Итали, Каррара | ||
Өндөр | 191 см[2] | ||
Байрлал | хаалгач | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Ювентус[3] | ||
Дугаар | 1 | ||
Өсвөрийн баг | |||
1991–1995 | Парма | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1995–2001 | Парма | 168 | (0) |
2001–одоо | Ювентус | 496 | (0) |
Шигшээ баг‡ | |||
1993 | Итали (-16 нас) | 3 | (0) |
1994 | Итали (-17 нас) | 3 | (0) |
1995 | Итали (-18 нас) | 3 | (0) |
1995–1997 | Итали (-21 нас) | 11 | (0) |
1997–2017 | Итали (үндсэн) | 175 | (0) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2017 оны 10 сарын 28. † Гараа (Гоол). |
Тоглогч, тайлбарлагч, дасгалжуулагч нар Буффоныг Италийн бүх цаг үеийн шилдэг хаалгач,[4] дэлхийд ховор сайн хаалгач[5] гэх ба зарим нь дэлхийн бүх цаг үеийн шилдэг хаалгач мөн гэж цохон тэмдэглэдэг.[6] Буффон "аюултай цохилт хаах", "хамгаалагч нараа удирдан зохион байгуулах" онцгой чадвартай.[7] 2001 онд 32.6 сая £ үнээр Пармагаас Ювентуст шилжиж ирснийг нь давсан хаалгач ахиж гараагүй л байна.[8]
Пеле 2004 онд дэлхийн амьд сэрүүн 100 (нэмсээр 125) шилдэг хөлбөмбөгчнийг дурдахдаа Буффоныг багтаасан. Жанлуижи Буффон 2006 онд Италийн шигшээд зүтгэн дэлхийн аварга болж, 2012 онд ЕАШТ-д үзүүрлэж байхдаа Яшины нэрэмжит шагналыг хүртэж байв. Буффон 2015 оны байдлаар ДХБТСХ-ны тодруулснаар Дэлхийн оны шилдэг хаалгачаар дөрвөн удаа (Икер Касильяс тав авсны араас 2-рт) шалгарч, 21-р зууны шилдэг, Өнгөрсөн 25 жилийн шилдэг, Өнгөрсөн арван жилийн шилдэг хаалгачаар тус тус нэрлэгдсэн.[9] Мөн ЕХБХ-ноос хэд хэд шагнуулжээ.[10]
1997 оноос хойш Италийн шигшээд багтаж, тоглосон тоогоороо Фабио Каннаварог давж хэдийнээ нэгдүгээрт бичигдэх болсон[11] ба ДАШТ-д таван удаа (1998-2014), үүнээс дөрөвт (2002-2014) нь үндсэн хаалгачаар тогложээ.[12]