From Wikipedia, the free encyclopedia
Израил улсад ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад 9 байршил байдаг. энэ нь нийт бүртгэгдсэн өвийн 0.8% байна.
Бүх 9 байршил нь соёлын өвд багтсан байдаг. Иерусалим хотын нутаг дэвсгэр дээр дэлхийн өв соёлын өөр нэг байршил байдаг. Энэ байршлыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулах өргөдлийг 1981 онд Йордан өгсөн. Иерусалимын хуучин хот ба хэрэм нь 1982 оноос хойш аюулд өртсөн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байдаг.
2017 оны байдлаар Израилын нутаг дэвсгэр дээрх 18 байршил нь Дэлхийн өвийн жагсаалтад орохоор нэр дэвшиж байгаа[1] бөгөөд үүнээс 12 нь соёлын, 1 нь байгалийн, 5 нь холимог шалгуураар бүртгэгдсэн байна. Израил улс дэлхийн соёлын ба байгалийн өвийг хамгаалах тухай конвенцыг 1999 оны 10 сарын 6-нд баталсан[2]. Израилын анхны байршлыг 2001 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 25-р чуулганд бүртгэж байжээ.
# | Зураг | Нэр | Байршил | Үүссэн он | Он | № | Шалгуур |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Эртний цайз Масада | Өмнөд дүүрэг | МЭӨ 1-р зуун | 2001 | 1040 | iii, iv, vi | |
2 | Акре (Акко)-ийн хуучин хот | Умард дүүрэг | 12-р зуун | 2001 | 1042 | ii, iii, v | |
3 | Тел Авивийн цагаан хот — Орчин цагийн шилжилт хөдөлгөөний жишээ
(Еврей: העיר הלבנה, Араб: مدينة تل أبيب البيضاء — الحركة العصرية) |
Тел-Авив дүүрэг | 1930—1950-иад он | 2003 | 1096 | ii, iv | |
4 | «Ладаны зам» — Негевийн цөл дахь хотууд
(Еврей: דרך הבשמים — ערי המדבר בנגב, Араб: طريق البَخُّور - مدن صحراء النقب): а) Дорога, включая Авдат б) Халуца в) Мамшит г) Шивта |
Өмнөд дүүрэг | МЭӨ 3-р зуун | 2005 | 1107 | iii, v | |
5 | Библийн толгодууд — Мегиддо (а), Хацор (б), Беэр-Шева (в)
(Еврей: תל מגידו, Араб: التلال التوراتية — مجيدو، هازور وبير سبع) |
Умард ба Өмнөд дүүргүүд | — | 2005 | 1108 | ii, iii, iv, vi | |
6 | Хайфа ба баруун Галил дахь Бахай шүтлэгийн ариун газрууд(Еврей: המקומות קדושים לבהאים בחיפה ובגליל המערבי, Араб: الأماكن البهائية المقدسة في حيفا والجليل الغربي) | Хайфа ба Умард дүүргүүд | 20-р зуун | 2008 | 1220 | iii, vi | |
7 | Хүний хувьслын хөгжлийг тусгасан Кармел уулан дээрх олдворууд: Нахал Мерот агуй
(Еврей: נחל מערות) |
Хайфа дүүрэг | Түүхийн өмнөх эрин үе | 2012 | 1393 | iii, v | |
8 | Иудейн хөндий дэх Мареша, Бейт Гуврины агуй | Өмнөд дүүрэг | — | 2014 | 1370 | v | |
9 | Некрополь Бейт-Шеарим | Хайфа дүүрэг | МЭӨ 1-р зуун | 2015 | 1471 | ii, iii |
# | Зураг | Нэр | Байршил | Үүссэн он | Он | № | Шалгуур |
---|---|---|---|---|---|---|---|
I | Иерусалимын хуучин хот ба хэрэм
(ивр. העיר העתיקה של ירושלים ועל קירותיו, Араб: مهد ولادة يسوع المسيح: كنيسة المهد وطريق الحجاج، بيت لحم) |
Дүүрэг: Иерусалим дүүрэг / Аймаг: Иерусалим
Хот: Иерусалим |
МЭӨ 4 мянган он
1535—1538 |
1981 | 148 | ii, iii, iv |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.