Далай лам
From Wikipedia, the free encyclopedia
Далай лам нь (Дээрхийн гэгээнтэн хэмээх тодотголтой) Төвөдийн Буддын шашны (шарын шашны) тэргүүн юм.
- Одоогийн буюу 14-р Далай ламын талаар эндээс.
1578 онд Түмэдийн Алтан хан Төвдийн гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөхнуурын "Цавчил" хэмээх газар тусгайлан барьсан сүмд уулзаж, түүнд "Далай лам" хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Учир нь "Гьяацо" гэж түвд хэлээр "Далай" гэсэн үг юм. Түүнээс хойш Далай лам тэргүүтэй гэлүгвийн ёс бусад урсгалуудаас илүү зонхилон дэлгэрсэн. Далай лам нь Төвөд болон Монголчуудын дунд амьд Бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зуун жил илүү болж буй юм. Чин улсын Эеэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламыг олон удаа Бээжинд урьснаар 1652 онд тавдугаар дүрийн Далай лам Бээжинд ирж хаанд бараалхсан байна. 1653 онд Эевэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламд алтан дэнс, алтан тамга хайрлан, Далай лам гэсэн цолыг албан ёсоор хүртээсэн байна.