![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Dalailama1_20121014_4639.jpg/640px-Dalailama1_20121014_4639.jpg&w=640&q=50)
14-р Далай лам
From Wikipedia, the free encyclopedia
14-р Далай лам (Арван дөрөвдүгээр Далай лам), Дээрхийн гэгээнтэн хэмээх Данзанжамц (1935 оны 7-р сарын 6-нд төрсөн, одоо 88 настай) — Буддын шашны урсгал болох шарын шашны тэргүүн лам бөгөөд төвөд үндэстний оюун санааны удирдагч Далай ламын арван дөрөв дэх дүр буюу одоогийн амьд сэрүүн дүр юм. Жанрайсаг бурхан (Мэлмийгээр болгоогч)-ы хувилгаан гэгдэх бөгөөд амьд бодьсадва гэдэг.
Quick Facts Данзанжамц, Засаглал ...
Данзанжамц | |
---|---|
14-р Далай лам | |
![]() | |
2012 он | |
Засаглал | 1940 он – өнөө хүртэл |
Өмнөх дүр | 13-р Далай лам Түвдэнжамц |
Мэндэлсэн | 1935 оны 7 сарын 6 (88 нас) Хятад, Хөхнуур, Тагцэр |
Close
14-р Далай лам Данзанжамц төвөдийн уламжлалаар Амдо газар буюу Хөхнуур мужид төрсөн бөгөөд 1933 онд нас барсан 13-р Далай ламын хойд дүрээр тодорч 1940 онд залагдсанаас хойш Төвөддөө амьдарч байгаад 1959 онд 24 насандаа БНХАУ-ын цэргийн хүчтэй сөргөлдөж, улс төрийн шалтгаанаар Төвөдөөс дүрвэж Энэтхэгийн Дарамсалад оршин суух болсон.