From Wikipedia, the free encyclopedia
Гренланд (Гренланд хэл: Kalaallit Nunaat, Дани хэл: Grønland) нь Умард мөсөн далай болон Атлантын далайн хооронд, Канадын Умард мөсөн далайн ольтригийн зүүн талд орших, Данийн вант улсын харьяа улс юм. Физик газарзүй, угсаатны зүйн хувьд Арктикийн арлын орон болох тус улс нь газарзүйн хувьд Хойд Америк тивийн нэг хэсэг боловч улс төр, түүхийн хувьд Европтой, ялангуяа Исланд, Норвеги, Данитай нягт холбоотой. 1979 онд Дани улс Гренландад өөртөө засах эрх олгосон бөгөөд 2008 онд тус орны иргэд Данийн вант улсаас тусгаар тогтнохын төлөө санал өгсөн аж. 2009 оны 6 сарын 21-нд хууль тогтоох, бодлого тодорхойлох эрхээ Гренландчууд авч, өөртөө засан тохинох эрх нь ихээхэн өргөжсөн. Ингэснээр Данийн төв засгийн газраас зөвхөн гадаад харилцаа, аюулгүй байдал, санхүүгийн бодлогын талаар л хамааралтай болжээ. Ойрын ирээдүйд бүрэн тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа. Гренланд нь тивүүдийг эс тооцвол дэлхийн хамгийн том арал болно[12].
Гренланд | |
---|---|
Данийн Хаант Улсын өөртөө засах нутаг дэвсгэр | |
Төрийн дуулал: "Nunarput, utoqqarsuanngoravit" (Гренланд) "Та бидний эртний нутаг" | |
Уугуул иргэдийн дуулал: "Nuna asiilasooq" (Гренланд) "Их уртын нутаг" [a] | |
Бүрэн эрхт улс | Дани |
Норвеги | 1262 |
Дани-Норвегийн дахин колоничлол | 1721 |
Данид шилжив | 1 сарын 14, 1814 |
Өөртөө засах засаглал | 5 сарын 1, 1979 |
Өргөжсөн автономи ба өөртөө засах эрх | 6 сарын 21, 2009[2][3] |
Нийслэл ба томоохон хот | Нуук 64°10′N 51°44′W |
Албан ёсны хэл | Гренланд хэл[b]
|
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Дани, Англи, болон хэрэг болбол бусад хэл[b] |
Угсаатны бүлгүүд (2020[5]) |
|
Шашин | Христ (Гренландын сүм) |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Парламентын үндсэн хуульт хаант засаг доторх шилжүүлсэн засгийн газар |
• Хатан хаан | X Фредерик |
• Дээд комиссар | Жули Прист Вилче |
• Ерөнхий Сайд | Муте Буруп Эгеде |
• Парламентын дарга | Ким Кильсен |
Хууль тогтоох байгууллага | Инатсисартут |
Үндэсний төлөөлөл | |
• Фолькетинг | 2 гишүүн |
Газар нутаг | |
• Нийт | 2,166,086 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 83.1[c] |
Хамгийн өндөр цэг | 3,700 м (12,100 фут) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 56,583[6] (210) |
• Нягтаршил | 0.028/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $1.8 тэрбум[7] |
• Нэг хүнд ноогдох | $37,000 |
ДНБ (нэрлэгч) | 2019 тооцоо |
• Нийт | $3.0 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $53,000[9] |
ОТББИ (2015) | 33.9[10] дунд |
ХХИ (2010) | ▲ 0.786[11] өндөр · 61 |
Мөнгөний нэгж | Дани крон (DKK) |
Цагийн бүс | UTC±00:00 - UTC-04:00 |
Огнооны формат | өө-сс-жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +299 |
Шуудангийн код | 39xx |
ISO 3166 код | GL |
Домэйн нэр | .gl |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.