From Wikipedia, the free encyclopedia
Грек (гре. Ελλάδα, Эллада), албан ёсоор Бүгд Найрамдах Грек Улс (гре. Ελληνική Δημοκρατία) нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Умард Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг.
Бүгд Найрамдах Грек Улс | |
---|---|
Уриа: Ελευθερία ή Θάνατος Elefthería í Thánatos (Монгол: "Эрх чөлөө эсвэл үхэл") | |
Төрийн дуулал: Ύμνος εις την Ελευθερίαν Ímnos is tin Eleftherían (Монгол: "Эрх чөлөөний дуулал") | |
Нийслэл ба томоохон хот | Афин 37°58′N 23°43′E |
Албан ёсны болон үндэсний хэл | Грек хэл |
Шашин (2017) |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Катерина Сакелларопулу |
• Ерөнхий Сайд | Кириакос Мицотакис |
• Парламентын Дарга | Константинос Тасоулас |
Хууль тогтоох байгууллага | Грекийн Парламент |
Түүх | |
3 сарын 25, 1821 он (Дайны эхлэлийн уламжлалт огноо), 1 сарын 15, 1822 он (албан ёсны зарлал) | |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 2 сарын 3, 1830 он |
• Гуравдугаар Бүгд Найрамдах Грек Улс | 7 сарын 24, 1974 он |
• Одоогийн үндсэн хууль | 6 сарын 11, 1975 он |
Газар нутаг | |
• Нийт | 131,957 км2[2] (95) |
• Усны эзлэх талбай (%) | 1.51 (2015)[3] |
Хүн ам | |
• 2021 тооллого | 10,482,487[4] (88) |
• Нягтаршил | 79.1[5]/км2 (133th) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $418.113 тэрбум[6] (54) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $39,478[6] (53) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $239.300 тэрбум[6] (53) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $22,595[6] (44) |
ОТББИ (2022) | 31.4[7] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.887[8] маш өндөр · 33 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+02:00 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+03:00 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ)b |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +30 |
Домэйн нэр | |
Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпын тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.
Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.
Нийслэл нь Афин бөгөөд бусад томовтор хотуудад Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.
Үнэн алдартны шашныг "зонхилох шашин" хэмээн үндсэн хуульдаа заасан байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.