![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Venezia_dot.png/640px-Venezia_dot.png&w=640&q=50)
Венец
From Wikipedia, the free encyclopedia
Венец (Итали: Venezia, Венет хэл: Venezsia) нь Италийн хойд хэсэгт байрлах, Венето мужийн төв хот юм. Падуа хоттой хамт Падуа-Венецийн метрополи бүсийг (нийт хүн ам нь 1,600,000) бүрдүүлдэг. Тус хотыг "La Dominante", "Serenissima", "Адриатын тэнгисийн хатан хаан", "Усны хот", "Гүүрнүүдийн хот", "Гэрлийн хот" хэмээн дууддаг. Венецийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд тооцдог ажээ.
Венец Venezia | |
![]() Венец хотын төв | |
| |
Солбицол: 45°26′N 12°19′E | |
---|---|
Улс | ![]() |
Бүс | Венето |
Муж | Венец |
Засаглал | |
- Мэйр | Луиджи Бруниаро |
Газар нутаг | |
- Нийт | 412 км² |
Өндөр | 0 м |
Хүн ам | |
- Нийт (2004.1.1) | 271,251 |
- Нягтрал | 658/км² |
Цагийн бүс | UTC+1 |
Шуудангийн хаяг | 30100 |
Утасны код | 041 |
Цахим сүлжээ: www.comune.venezia.it |
![Венец хот](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/0001Venice_4.jpg/640px-0001Venice_4.jpg)
![Венец хот](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/0001Venice_1.jpg/640px-0001Venice_1.jpg)
![Венец хот](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/0001Venice_818.jpg/640px-0001Venice_818.jpg)
![Венец хот](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/0001Venice_6.jpg/640px-0001Venice_6.jpg)
![Венец хот](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/0001Venice_5.jpg/640px-0001Venice_5.jpg)
![Венец хот](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/0001Venice_6a.jpg/640px-0001Venice_6a.jpg)
![Венец хот](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/0001Venice_8.jpg/640px-0001Venice_8.jpg)
Венец нь зүүн хойд Итали дахь Адриатын тэнгисийн Венецийн лагуны 118 жижиг арлаас тогтдог. Давсархаг устай тус лагун нь По (өмнөд) ба Пиав (хойд) голуудын амуудын дундах эргийн дагуу оршдог.
Дундад зууны үе болон Сэргэн мандалтын үед Венецийн Бүгд Найрамдах Улс нь томоохон усны хүчин байсан бөгөөд Загалмайтны аян дайн, Лепантогийн тулааны бэлтгэлийг хийж байсан газар байв. 13-р зуунаас 17-р зууны эцэс хүртэл худалдаа арилжаа (ялангуяа торго, үр тариа, амтлагч), урлагийн томоохон төв байжээ.