Амуу
From Wikipedia, the free encyclopedia
Амуу гэдэг нь тариа будааны ерөнхий нэр, ургамалаас гаргаж авдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн ерөнхий нэр юм. Цардуул ихээр агуулдаг үр тариануудыг хэлэх нь элбэг. Улаан буудай, тутарга, эрдэнэ шиш нь дэлхийн хүн амын байнга хэрэглэдэг хоол хүнс бөгөөд энергийн эх үүсвэр болно.