Дундад Иргэн Улс (товчоор ДИУ; Хятад: 中華民國 Жунхуа миньгуо) буюу Бүгд Найрамдах Хятад Улс — 1912-1949 онд Хятад орныг эрхшээсэн Бүгд Найрамдах Улс байв.
Бүгд Найрамдах Хятад Улс 中華民國
| |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1912–1949[lower-alpha 1] | |||||||||||||||||
Төрийн дуулал: Янз бүр
Далбааны дуулал: 中華民國國旗歌 "Бүгд Найрамдах Хятад Улсын далбааны дуулал" (1937–1949) | |||||||||||||||||
Нийслэл |
| ||||||||||||||||
Томоохон хот | Шанхай | ||||||||||||||||
Албан ёсны хэл | Стандарт Хятад хэл | ||||||||||||||||
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | |||||||||||||||||
Албан бичиг |
| ||||||||||||||||
Шашин | Хятад дахь шашин шүтлэг | ||||||||||||||||
Ард түмний нэршил | Хятадууд[1] | ||||||||||||||||
Төр засаг | Бүгд Найрамдах Хятад Улсын засгийн газар
Дэлгэрэнгүй
| ||||||||||||||||
Ерөнхийлөгч | |||||||||||||||||
• 1912 | Сунь Ятсен (анхны, түр) | ||||||||||||||||
• 1949–1950 | Ли Зунрэнь (Эх газрын сүүлчийн, үүрэг гүйцэтгэгч) | ||||||||||||||||
Ерөнхий Сайд | |||||||||||||||||
• 1912 | Тан Шаои (анхны) | ||||||||||||||||
• 1949 | Хө Инчинь (Эх газрын сүүлчийн) | ||||||||||||||||
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей | ||||||||||||||||
• Дээд танхим | Хяналтын Юань | ||||||||||||||||
• Доод танхим | Хууль Тогтоох Юань | ||||||||||||||||
Түүх | |||||||||||||||||
1911 оны 10 сарын 10[lower-alpha 7]–1912 оны 2 сарын 12[lower-alpha 8] | |||||||||||||||||
• Бүгд Найрамдах Хятад Улсыг тунхагласан | 1 сарын 1 1912 | ||||||||||||||||
• Бээжин дэх Бэйяны засгийн газар | 1912–1928 | ||||||||||||||||
• Үндэстнүүдийн Лигт элссэн | 1 сарын 10, 1920 | ||||||||||||||||
1926–1928 | |||||||||||||||||
1927–1948 | |||||||||||||||||
1927–1936, 1945–1949[lower-alpha 9] | |||||||||||||||||
1937 оны 7 сарын 7[lower-alpha 10]– 1945 оны 9 сарын 2[lower-alpha 11] | |||||||||||||||||
• НҮБ-д элссэн | 10 сарын 24, 1945 | ||||||||||||||||
• Үндсэн хуулиа баталсан | 12 сарын 25, 1947 | ||||||||||||||||
• Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тунхаглал | 10 сарын 1, 1949 | ||||||||||||||||
• Засгийн газар Тайбэй руу нүүв | 12 сарын 7 1949[lower-alpha 1] | ||||||||||||||||
• Эцсийн томоохон газар нутгаа коммунистуудад алдсан | 5 сарын 1, 1950[lower-alpha 12] | ||||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||||
1912 | 11,364,389 км2 | ||||||||||||||||
1946 | 9,665,354 км2 | ||||||||||||||||
Мөнгөний нэгж |
| ||||||||||||||||
Цагийн бүс | UTC+5:30 - +8:30 | ||||||||||||||||
Жолооны тал | баруун[lower-alpha 13] | ||||||||||||||||
|
Монгол Улсад энэ үед Гамин (Хятадын “хувьсгалт”) гэдэг нь Хятадын засгийн газар юм уу армийг хэлдэг байжээ.[2][3]
Түүх
1912-1927: Бээжин
1911 оны 10-р сарын 10-нд Үчангийн бослогоор эхэлсэн Шиньхайн хувьсгал газар авч 1912 оны 1-р сарын 1-нд Дундад иргэн улс байгуулагдсанаа тунхаглажээ. Хувьсгал 2-р сарын 12-нд Чин улсын сүүлчийн хаан Пүиг буулгаснаар Хаант засгаас татгалзаж Бүгд найрамдах засагт шилжээд 3-р сард Үндсэн хуулиа баталсан ба хятад, манж, монгол, хотон, төвөд таван ардын эв нэгдлийг бэлгэдэн таван өнгөт далбаатай болсон ч Төвөд, (ар) Халх Монгол орон Дундад Иргэн Улстай нэгэн зэрэг тусгаар тогтножээ.
1911 оны 11-р сарын 29-нд түр ерөнхийлөгч болсон Сунь Ятсен өмнөд-умардын тэмцлээс зайлсхийж Бээжинд суугаа Чин улсын жанжин асан Юань Шикайд зай тавьж өгсөн бөгөөд Юань Шикай 2-р сарын 15-нд Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгч, 1913 онд ерөнхийлөгч, 1915 онд өөрийгөө «хаан» өргөмжилж олонд буруутгагдаад 1916 онд өвчнөөр өөд болжээ.
Сунь Ятсен гадаадад дөрвөн гараад өмнөдийн цэргийн жанждын дэмжлэгээр Гуандунд ирж 1919 онд Гоминдан буюу Үндэсний намыг дахин байгуулж Бээжин дэх Бэйянгийн засгийн газрыг эсэргүүцэх болов. Бэйянгийнхан дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан ба Версалийн гэрээнд дорой байсныг нь эсэргүүцэн их жагсаал өрнөж байв.
Марксизмын нөлөөгөөр феодалист эрх баригчийг эсэргүүцсэн үзэл нэвтэрч 1921 онд Хятадын эв хамт нам (ХКН) байгуулагдсан.
1927-1937: Наньжин
Сунь овогт 1925 онд нас барахад Чан Кайши үйл хэргийг нь үргэлжлүүлэн 1926 онд умард нутаг руу цэрэг хөдөлгөв. 1928 онд Бэйянгийн засгийн газрыг унагаж Хятадыг нэг удирдлаганд оруулан нийслэлийг Наньжинд шилжүүлжээ.
Гоминдан нам капитализм, ардчилалд зорьсон ба Хятадын банк, бусад байгууллагууд үүсч 1932 онд баг тамирчдаа олимпод анх илгээж байжээ. Эхэндээ коммунистууд хамтран ажиллаж байсан боловч удалгүй Гоминдан (үндсэрхэг, хөрөнгөт ёс), Коммунист (ядуу ардын эрх, эв хамт ёс) хоёр хүчин үзэл таарахгүйн улмаас улсаа 1927-1936 онд Иргэний дайны байдалтай байлгав.
Үндсэрхэг засгийн газар Наньжин хавийн дорнод газар бүрэн нөлөөтэй байсан ба баруун хойд нутагт Хамилийн бослого, Хятад-төвөдийн дайн болж, Зөвлөлт Шинжаанд халдаж байв. Дорно умард нутгийг Япон эзэлж Манж-го улсыг үүсгэсэн байна.
1937-1945: Японтой дайтсан
Манжуурыг эзэлсэн япончууд Цагаан хэрмийн ар, Хятадын дорнод эргээр ахиулан эзлэх болов. 1937 онд Бээжин, Шанхай, Наньжинг дараалан буулгасан ба япон хүний тоо хятадуудаас харьцангуй цөөн байсны улмаас Дотор газар луу цөм нэвтэрч чадалгүй тогтосхийж, Наньжинд Ван Жинвэйгээр толгойлуулсан тоглоомын байдалтай Хятадын засгийн газар байгуулжээ. Тус засгийн газар нэр хүнд муу, идэвхгүй байсан.
Германаас зэвсэг техник авсан ч ДИУ Японыг бодвол механикжисан анги нэгтгэлгүй байв. Үндсэрхэг, коммунист хүчнүүд тус тусдаа японтой байлдаж байсан цаг үеийг Чан Кайши ерөнхийлөгч «Япон - арьсны өвчин, коммунистууд - зүрхний өвчин» хэмээн оношилжээ.
Япон Дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгсөний дараа Гоминдан Чунчингаас Наньжинд буцан төвхнөсөн ба Тайвань (1895), Манжуур (1932) зэрэг алдагдсан газар ДИУ-д эргэн иржээ.
1945-1949: Дайны дараа
Эх орноос нь японыг хөөхөд тусалсан Америк, Зөвлөлт хоёр дэмжиж буй үзлээрээ Хятадыг замнуулахын тулд Коммунист, Гоминдан хоёр намыг тус тусад нь дэмжиж хооронд нь дахин дайтуулсан. Хоёр хүчин 1945 онд энхийн гэрээ байгуулсан боловч 1946 оноос шууд дайтаж эхэлсэн. ХКН-ын Ардын чөлөөлөх цэрэг Японы олзолсон зэвсэг, ЗХУ-ын дэмжлэгтэйгээр улам бүр хүчирхэгжиж Шаньдунгийн хойгийг АНУ-ын хяналтаас салган авсан бол АНУ Гоминдан намын Үндэсний хувьсгалт цэрэгт нисэх хүчин, тэнгисийн цэргээр тусалж байлаа.
Ардын чөлөөлөх цэрэг 1949 оны 1 сард Жанчхүүгийн бэхлэлтийг эзэлж Бэйпин (өнөөгийн Бээжин), 4-р сард Наньжин, намар Гуанжоу, Чунчин, Чөндүг эзэлсэн бөгөөд 10 сарын 1-нд Мао Зэдун дарга Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсаныг тунхаглаж Бээжин нийслэл хот болгожээ.
Чан Кайши Наньжингаас гараад хэдэн хотод суусны эцэст Тайвань арал руу дутаан сууж 12-р сарын 7-нд Тайбэйг түр нийслэлээр зарласан ба улсынхаа нэрийг хятад хэлээр хэвээр хадгалан явжээ. Хятадын иргэний дайны уршгаар 1927-1949 оны хооронд 2-3 сая хүн амь үрэгдсэн гэдэг.
Хятадын шинэ улс буюу БНХАУ Тайванийг өөртөө нэгтгэж чадаагүй бөгөөд одоо хүртэл Тайваньд ДИУ-аас шилжин суусан төр засаг оршсоор байгаа билээ.
Гадаад улстай зөрчилдөөн
Монгол Улс
Япон Улс
Зөвлөлт Холбоот Улс
- Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн
- Шинжаан ЗХУ-ын довтолгоо[permanent dead link]
Тэмдэглэл
- Наньжинг унасны дараа Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр дайны үеийн түр нийслэл байв.
- Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр дайны үеийн түр нийслэл байв.
- Вүчаны бослого эхэлсэн.
- Чин улсын сүүлчийн хаан Хэвт ёс хаан суудлаасаа бууж, Чин улсыг албан ёсоор татан буулгасан.
- Дэлхийн 2-р дайны төгсгөлд Япон бууж өгсөн.
Өмнөх Чин улс |
Дундад иргэн улс 1912-1949 |
Дараах БНХАУ БНХУ |
Эшлэл
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.