Төв Азийн хэл From Wikipedia, the free encyclopedia
Уйгур хэл[3] (Уйгур бичигт ئۇيغۇرچە, латинд хөрвүүлсэн нь Uyghurche) — Уйгур үндэстний хэл. Тиймээс ч БНХАУ-ын Шинжаанд Хятад хэлний хамтаар албан ёсных болдог. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн Харлаг дэд бүлэгт Узбек, Илийн Турк хоёр хэлтэй хамт харьяалагддаг.
Уйгур хэл | |
---|---|
ئۇيغۇر تىلى, Уйғур тили, Uyghur tili, Uyƣur tili, Uyğur tili | |
Өөрийн нэр | [ʊj.ʁʊɾˈtʃɛ], [ʊjˈʁʊɾ.tɪ.lɪ] |
Тархалт | Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан |
Угсаатан | Уйгурууд |
Төрөлх хэлтэн | 8–13 сая (2021)[1] |
Хэлний ангилал | Түрэг
|
Эрт хэлбэр | Хар ханы
|
Аялга |
|
Бичгийн систем | Уйгур цагаан толгой: Перс-Араб (Хятадад албан ёсны), Кирилл, Латин, Шинэ бичиг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Шинжаан (Хятад)[2] |
Тохируулагч байгууллага | Шиньжяны Угсаатны хэл бичгийн явдлын хороо |
Томьёолбор | |
ISO 639-1 | ug |
ISO 639-2 | uig |
ISO 639-3 | uig |
Глоттолог | uigh1240 |
Хятад (Шинжаан) болон Шинжааны зах дахь Уйгур хэлний газарзүйн цар хүрээ. | |
Зарим эх үүсвэрээс үзвэл Уйгур хэлтний тоо 8-11 саяын хооронд байгаа гэнэ.[4][5][6] Тэдгээр Уйгуруудын үнэмлэхүй олонх нь БНХАУ-ын Шинжаан - Уйгурын өөртөө засах оронд суудаг бол 1993 оны байдлаар Казахстанд 300 мянга, Киргизэд 90 мянга орчим байдаг аж. БНХАУ-ын Уйгурууд улсын ноёлох Хятад хэлийг сурах, Шиньжян дахь бусад угсаатад Уйгур хэлийг сурах гэх мэт үзэгдлийн улмаас Уйгур хэлтний тоог зөв тооцоолоход төвөг учирдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.