Бүгд Найрамдах Карель Улс
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Карель Улс (Карелиар Karjalan Tazavaldu; Оросоор Республика Карелия) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт хамаарах Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл Петрозаводск.
Бүгд Найрамдах Карель Улс | |
---|---|
Республика Карелия | |
Бусад галиглал | |
• Карель | Karjalan tašavalta |
• Вепс | Karjalan tazovaldkund |
• Фин | Karjalan tasavalta |
• Ливви | Karjalan tazavaldu |
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Хойд ЭЗБ[2] |
Нийслэл | Петрозаводск |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох хурал[3] |
• Тэргүүн[4] | Артур Парфенчиков[5] |
Газар нутаг | |
• Нийт | 180,520 км2 (69,700 бээр2) |
• Байр | 20-р байр |
Хүн ам | |
• Нийт | 533,121 |
• Тооцоо (2018)[8] | 622,484 |
• Байр | 70-р байр |
• Нягтрал | 3/км2 (7.6/бээр2) |
• Хотын нутаг | 79.5% |
• Хөдөө | 20.5% |
Цагийн бүс | UTC+3 (UTC+03:00 [9]) |
ISO 3166 код | RU-KR |
Улсын дугаар | 10 |
OKTMO ID | 86000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[10] |
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Карель, Вепс, Фин хэл[11] |
Вэб сайт | http://www.gov.karelia.ru |
ОХУ-ын баруун хойд хэсэгт, Цагаан тэнгисийн баруун эрэгт оршино. Цагаан тэнгисийн эргийн шугамын урт нь 630км орчим.
Баруун талаараа Финландтай хиллэх бөгөөд ОХУ дотроо хойд талаараа Колийн хойг дахь Мурманск муж, зүүн өмнөд талаараа Архангельск муж, өмнөд талаараа Вологда муж, Ленинград мужтай хиллэнэ.
27,000 орчим гол горхитой бөгөөд нуур цөөрмийн тоо 60,000-аар тоологдоно. Нутгийн баруун өмнөд хэсэгт байх Ладог нуур, зүүн өмнөд хэсэгт орших Онег нуур нь эзлэх талбайгаараа Европт 1, 2-т ордог.
Төмрийн хүдэр, алмааз, ванадиум, молибден, алт, мөнгө, титан зэрэг ашигт малтмалын ордууд бий.
Хүн амын 73.6% нь орос, 10.0% нь карель үндэстэн. Мөн беларусь (7.0%), украйн (3.6%), фин (2.3%) зэрэг үндэстнүүд оршин сууна.
13-р зуунаас хойш тус улсын газар нутгийн зарим хэсэг Шведийн мэдэлд байсан ч 18-р зууны эхэнд гарсан умардын их дайн, түүнийг дуусгавар болгосон Ништадтын энхтайвны гэрээ (1721) ёсоор Оросын эзэмшилд шилжжээ.
1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Карель Улс үндэслэгдсэн. 1939 онд Зөвлөлт Холбоот Улсын арми Финландад цөмрөн орсны дараа 1940 онд тус улсын нутгийг оролцуулан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин Улс байгуулагдсан аж. 1944 онд Финланд-ЗХУ-ын дайн зогсч, 1947 онд энхтайвны гэрээ байгуулснаар Финланд нь Карелийн бүс нутгийг ЗХУ-ын эзэмшил болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 1956 онд дахин анхны нэрээрээ нэрлэгдэж, улмаар ЗХУ задрахад 1991 оны 11 сарын 13-нд Бүгд Найрамдах Карель Улс гэгдэх болсон юм.
Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд ерөнхийлөгч, парламент (1 танхим, 57 суудалтай)-ын сонгууль нь 4 жил тутам явагддаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.