Монгол хэлний Умард аялгуу From Wikipedia, the free encyclopedia
Буриад хэл (аялга ч гэдэг) нь монгол хэлний бүлэгт хамаардаг Буриад болон Барга түмний хэрэглэх хэл. Зөвлөлт Орост 1958 он хүртэл оросоор бурят-монгольский язык, буриад кириллээр буряад-монгол хэлэн,[1] 1958 оноос хойш[2] оросоор бурятский язык, буриад кирилээр буряад хэлэн,[1] Монголд 1959 оноос хойш монгол хэлний умард аялга[3] гэж буй тусгаар нэгэн хэлний шинж чанартай, гэхдээ харилцах орчин булаагдсан, өмнөх бичгээс холдсон дүрэмтэй, нөгөө талаас тодорхой хэлний захын аялганы шинж чанартай, түүнээ дагаад төв аялганы бичгийг барьдаг.
Буриад хэл | |
Монгол хэлний умард аялга | |
---|---|
Газар орон | Орос улсын Буриад орон, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү муж; Монгол улсын Дорнод, Хэнтий зэрэг аймаг, Улаанбаатар нийслэл; Хятад улсын Өвөр Монгол орны Хөлөнбуйр хот |
Эзэмнэгч | 330,000 хүн (багцаа) |
Хэлтэн | буриад, барга |
Төрөл зүй | Алтай язгуур
|
Онцлох аялгуу | Төлөөлөх умард аялга:
1. Байгалын өврийн буриадын аялга 2. Байгалын арын
буриадын аялга Төв умардын завсрын аялга: 3. Баргын аялга 4. Сэлэнгийн аялга |
Бичиг үсэг | 1. Буриад кирил үсэг (1939–өнөө) 2. Буриад латин үсэг (1931–1939) 3. Монгол кирил үсэг (1941–өнөө) 4. Вагиндрагийн үсэг (1905–1910) 5. Монгол бичиг (1204–өнөө) |
Албан ёсоор хэрэглэдэг газар орон | |
Үндсэн нэг | «Монгол» → Монгол |
Хоёрын нэг | «Буриад» → Буриад (БНБурУ) «Монгол» → Өвөр Монгол (ӨМӨЗО) |
Тохируулагч | Монгол хэл өгүүллийн хэсгийг үзэх |
Олон улсын томъёолбор (англ.) | |
ISO 639-2 | bua |
ISO 639-3 | bua – inclusive code Individual codes: bxu – China Buriat bxm – Mongolia Buriat bxr – Russia Buriat |
2010 оны байдлаар Орос улсад 461,389,[4] Монгол улсад 45,087[5] буриад хүн аж төрөн сууж байна. Хятад улсад 10,000 орчим буриад, 30,000 барга бий гэж үздгийг нэмвэл бүгд 550,000 гаруй буриад аялгатан байна.
Орост оросууд илүү олон тоотой байсаар олон жилийг үдсэн болохоор буриадууд хос хэлтэй, тэгэхдээ орос хэлийг бүгд мэдэх мөртлөө буриад монголоо гээсэн зарим нь их болжээ. Буриад орон (БНБурУ)-д 1992 оноос хойш орос хэлний хамтаар буриад монголыг (оросоор бурятский язык) албан ёсных болгосон. Сонирхол дээшилж буй ч хэрэглээгүй сэхээгүй л байна. 2010 онд 218,557 хүн "бурятский язык" (монгол хэлний буриад аялга) мэднэ гэсэн нь Оросын буриад зоны 47.4% болно.[6] Гэвч 2000 оны судалгаанаас харвал энэ тоо наснаас хамаараад 3%–32% руу бууна.[7]
Монгол улсад монгол хэлтэн төв аялгуундаа бат зангидаатай учир бичгийн албан дүрэмгүй буриад аялгуугаар хөөрөх гэж зориуд зүтгэх нь ховор аж.
Хятад улсын Өвөр Монгол орны Хөлөнбуйр аймгийн Эвэнх хошууны Шинэхэн (буриад кирилээр Шэнэхэн) нэртэй баруун, зүүн хоёр суманд буриадууд, шинэ хуучин Барга гэсэн дөрвөн хошуунд баргууд оршин суудаг. Тэд хятад хүн харьцангуй цөөн газарт мал аж ахуйтайгаа байгаа болохоор хэл аялгаа сайн эзэмнэж, монгол бичгээр бичиж төв аялга руу дөхүү болж байгаа.
Зөвлөлт, Орос, Буриадын эрдэмтэд ард зоныхоо хэлийг нарийвчлан судлаж олон зөрүүтэй санал дэвшүүлснээс дэлгэрэнгүй нэгийг (өнгөөр ялгасан) авч Монголын эрдэмтэн Шадавын Лувсанванданы 1959 оны өргөн ангиллын (саарал дэвсгэрт) хүрээнд тааруулан хүснэгтлэв.
Аялга | Салбар аялга | Аман аялга | Суугуул нутаг |
---|---|---|---|
Умард аялга | Хорь | Хорь | Хорь, Хэжэнгэ, Яруу |
Аг | Аг | ||
Мухаршивэр | Мухаршивэр, Бичүүр | ||
Эхирэд | Эхирэд | Эхирэд-Булагад, Баяндай | |
Каачуг | Каачуг | ||
Баргажин | Баргажин, Хурамхаан | ||
Байгал-Худар | Хабаан | ||
Эвлэг | Эвлэг | ||
Хонгоодор | Алайр | Алайр, Нөхөд | |
Түнхэн-Ах-Захаамин | Түнхэн, Ах, Захаамин | ||
Булгад | Боохон | Боохон, Ос | |
Доод-Үд | Эрхүү муж | ||
Төв умардын завсрын аялгуу |
Цонгоол-Сартуул | Цонгоол | Сэлэнгэ, Хиагт |
Сартуул | Зэд | ||
Барга | нарийн судалгаагүй | Хөлөнбуйр, Монгол |
Буриадууд анх монгол бичигтэй байв. Дараа нь Зөвлөлтийн хэлний бодлогоор өөрчлөгдөж Оросын буриадууд 1931-1939 оны хооронд латин үсгийн бичигтэй болж, 1939 оноос эхлэн өнөөг хүртэл кирил үсгээр бичиж байна. Тэрхүү буриад кирил бичгийн дүрмийг Г. Д. Санжеев, Ц. Б. Цыдендамбаев нарын эрдэмтэд зохиожээ.
1931-1939 оны хооронд мөрдсөн латин цагаан толгой 27 үсэгтэй байв.
A a | B b | C c | Ç ç | D d | E e | F f | G g |
H h | I i | J j | K k | L l | M m | N n | O o |
Ө ө | P p | R r | S s | Ş ş | T t | U u | V v |
Y y | Z z | Ƶ ƶ |
1939 оноос өнөөдөр ч хэрэглэсээр буй кирил цагаан толгой 36 үсэгтэй.
А а | Б б | В в | Г г | Д д | Е е | Ё ё | Ж ж |
З з | И и | Й й | К к | Л л | М м | Н н | О о |
Ө ө | П п | Р р | С с | Т т | У у | Ү ү | Ф ф |
Х х | Һ h | Ц ц | Ч ч | Ш ш | Щ щ | Ъ ъ | Ы ы |
Ь ь | Э э | Ю ю | Я я |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.