Белосток
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Белосток (пол. Białystok [bʲaˈwɨstɔk] ) нь Польшийн Подласки мужийн төв бөгөөд тус мужийн цорын ганц том хот юм.
Белосток Białystok | |||
---|---|---|---|
| |||
Ерөнхий | |||
Улс: | Польш | ||
Воеводство: | Подласки муж | ||
Повят: | Тойроггүй хот | ||
Талбай: | 102,12 км² | ||
Газар зүйн байршил: | 53° 8′ У, 23° 9′ Д | ||
Өндөр: | 120–160 м д.т.д.ө. | ||
Хүн ам: | 297.356 (30. 6-р сар 2019)[1] | ||
Шуудангийн дугаар: | 15-001 | ||
Утасны код: | (+48) 85 | ||
ТХ-н улсын дугаар: | BI | ||
Эдийн засаг ба зам тээвэр | |||
Зам: | E 67: Праг–Варшав–Таллин | ||
Төмөр зам: | Варшав–Гродно | ||
Белосток-Элк, Белск Подласки–Белосток | |||
Нисэх онгоцны буудал: | Варшав | ||
Гмина | |||
Гминагийн төрөл: | Хот | ||
Талбай: | 102,12 км² | ||
Хүн ам: | 297.356 (30. 6-р сар 2019)[1] | ||
Хүн амын нягтрал: | 2912 хүн/км² | ||
Орон нутгийн дугаар (GUS): | 2061011 | ||
Захиргаа (Мэдээ: 2006 он) | |||
Хотын ерөнхийлөгч: | Тадеуш Трусколяски[2] | ||
Хаяг: | ul. Słonimska 1 15-950 Białystok | ||
Цахим хуудас: | www.um.bialystok.pl |
Тус хот нь түүхийн жимийг олон хэлтнээр дамжин иржээ. Хот байгуулагдсанаас дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл хүн амын дийлэнхийг еврейчүүд бүрдүүлж байв[3][4]. 19-р зууны дундаас 20-р зууны эхэн үеийг хүртэл германчууд нэлээд ихээр амьдарч байв. Харин өнөөдөр цагаан оросууд тус хотын хүм амын ихэнхийг бүрдүүлдэг байна.
Белосток нь үржил шимт хөрс бүхий газар оршдог. 19-р ба 20-р зуунд энэ хот машин үйлдвэрлэл, цахилгаан-, металл-, шар айрагны аж үйлдвэрийн төв байв. Мөн түүнчлэн энд хэд хэдэн их, дээд сургууль бий.
Белосток хот нь улсын нийслэл Варшаваас зүүн хойд зүгт 180 км-ийн зайд, Беларусийн хилийн ойролцоо, Бяла гэх жижигхэн голын хөвөөнд оршдог. Энэ гол нь хотын баруун хойно Супрасль голд нэгдэх бол Супрасль гол нь цааш урссаар Нарев голд нийлдэг.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Белосток
Эх сурвалж: wetterkontor.de |
Белосток нь орон нутгийн компаниудын хөгжилд тустай. Хот нь харилцаа холбоо сайтай, шинжлэх ухаан, дидактикийн сайн хөгжсөн байгууламжтай. Энд арилжааны болон мэргэжлийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй хөгжиж байна. Олон компани тээвэр, үйлдвэрлэлийн боловсруулалт, мэдээллийн технологи, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт ч олон ажилтан ажилтай болдог. Хот болон түүний ойр орчмын аж үйлдвэр нь мод, цахилгаан механик, хувцас, хүнсний үйлдвэрүүдэд голчлон төвлөрдөг.
Хотын хамгийн том ажил олгогчид:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.