![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Operation_Barbarossa_corrected_border.png/640px-Operation_Barbarossa_corrected_border.png&w=640&q=50)
Барбаросса ажиллагаа
From Wikipedia, the free encyclopedia
"Барбаросса" ажиллагаа/ төлөвлөгөө (Герман: Unternehmen Barbarossa, Weisung Nr. 21. Fall Barbarossa) нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы Зөвлөлт Холбоот Улсад халдан орсон, 1941 оны 6 дугаар сарын 22-нд эхэлсэн цэргийн эзлэн түрэмгийлэх ажиллагааны нууц нэр юм.[11][12] Тэнхлэгийн хүчний 4.5 сая цэрэг ЗХУ-ын хилийн дагуу 2,900км урттай фронтоор нэгэн зэрэг давшиж эхэлжээ.[13] Тус ажиллагааг 12-р зуунд болсон Загалмайтны гуравдугаар аян дайны удирдагч, Ариун Ромын Эзэнт Улсын хаан "Барбаросса" хочит Фридрих I Гогеншта́уфены нэрээр нэрлэгдсэн байна. Барбаросса ажиллагааг 1940 оны 12-р сарын 18-наас эхэлж боловсруулан төлөвлөсөн бөгөөд цэргийн бэлтгэл ажиллагаа нь 1941 оны 6-р сар хүртэл үргэлжилсэн юм.
Барбаросса ажиллагаа | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны Дорнод фронт | |||||||
![]() | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Нацист Герман![]() ![]() ![]() Italien 1861 ![]() Унгар 1940 ![]() ![]() |
![]() | ||||||
Удирдагчид | |||||||
![]()
|
![]()
| ||||||
Цэргийн хүч | |||||||
~3.9 (нөөц хүчийг оруулаад) сая цэрэг (Нацист Герман),
Холбоотон улсуудын 1,6 сая цэрэг |
Эхэндээ ~3.2 сая ( сүүлд 5 сая гаруй болсон ) 12-15,000 танк, 35-40,000 онгоц (1941 оны 6 сарын 22-ны байдлаар 11,357 онгоц бэлэн байв)[2] | ||||||
Хохирол | |||||||
918,000 орчим.[3] 2,093 aircraft [4] 1941 онд алдсан танк 2,758. |
Дор хаяж 802,191 алагдаж,[5] 3,000,000 орчим нь шархдаж, 3,300,000 гаруй нь олзлогдсан.[6][7] 21,200 онгоц [8][9][10] 1941 онд алдсан танк 20,500. |
Барбаросса ажиллагааны гол зорилго нь Зөвлөлт Холбоот Улсын Европын хэсгийг (Архангельск, Астраханийг холбосон А-А шугам хүртэл) хоромхон хугацаанд эзлэх "цахилгаан мэт" дайны төлөвлөгөө байв. (Гитлерийн гаргасан чиглэлийн англи орчуулгаас дэлгэрэнгүйг үзнэ үү). Гэвч 1941 оны 12-р сар гэхэд Улаан Арми Вермахтын гол хүчийг зогсоож, довтолгоог тогтоож чадсан байна. Гитлер төлөвлөж байсан амжилтандаа хүрч, ялалт байгуулж чадаагүй ч Зөвлөлт Холбоот Улсын нөхцөл байдал хүнд хэвээр байв. Германчуудын төлөвлөгөө нурсан ч Украйн зэрэг ЗХУ-ын эдийн засаг, аж үйлдвэрийн чухал бүсүүдийг эзэлж чаджээ.[14] Эхэн үедээ нэлээн амжилт олсон ч Германчууд Москва орчим хүрээд хүчин нь саарч эхэлсэн бөгөөд ингэснээр дайны явцад эргэлт гарч, Зөвлөлт-Германы фронт баруун тийш шилжиж эхэлсэн билээ.[15]
"Барбаросса" ажиллагаа сүйрсэн нь Гитлерийн ЗХУ-ын нутагт явуулж байсан Ленинградын бүслэлт[16][17], Умардын гэрэл ажиллагаа, Сталинградын тулалдаан зэрэг бусад ажиллагаануудаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон юм.[18][19][20][21][22]
Барбаросса ажиллагаа нь хүний түүхэнд хамарсан талбай, оролцсон цэргийн хүчээрээ хамгийн том цэргийн ажиллагаануудын нэг нь болсон билээ.[23] Уг ажиллагааны амжилтгүй төгсгөл нь дайны явцыг эргүүлж, Нацист Германы ялагдлыг зөгнөн, Гуравдугаар Райхын уналтыг ойртуулсан юм. Барбаросса ажиллагаа нь дэлхийн хоёрдугаар дайн, түүний зүүн фронтын хувьд чухал байр суурийг эзэлдэг.