Бавари Мюнхен
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Байерн Мюнхен баг (Герман: Fußball-Club Bayern München) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд Бавари мужийн Мюнхен хотыг төлөөлөн спортын уралдаан тэмцээнүүдэд оролцдог «Байерн Мюнхен» спортын төрөлжсөн багийн нэрийг өндөрт өргөж яваа нь хөлбөмбөгийн баг нь юм. «Байерн Мюнхен» баг нь «Германы аварга шалгаруулах тэмцээнд» 22, «Германы цомд» 25 удаа түрүүлсэн Германы хөлбөмбөгийн өнгийг тодорхойлогч хамгийн шилдэг баг юм.
Quick Facts Бүтэн нэр, Хоч нэр ...
Бүтэн нэр | Fußball-Club Bayern München e. V. | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Der FCB (The FCB) Die Bayern (Баваричууд) Die Roten (Улаанууд) | |||
Байгуулагдсан | 1900 оны хоёрдугаар сарын 27-нд | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Аллианц Арена (Багтаамж: 75,000) | |||
Ерөнхийлөгч | Карл Хопфнер | |||
Менежер | Ханс-Дитер Флик | |||
Ахлагч | Мануэль Нойер | |||
Лиг | Бундеслиг | |||
2021–22 | Бундеслиг, 1 дүгээр байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
| ||||
Энэ улирал |
Close
Байерн баг 152,000 гишүүнтэй.[1] Багийн харьяалалд шатар, гандбол, сагсан бөмбөг, гимнастик, боулинг, ширээний теннисээр дагнасан салбар нэгжүүд байх ба шүүгчдийн болон идэвхитэн гишүүдийн 1,100 хүний бүрэлдэхүүнтэй баг арын албыг нь хариуцдаг ажээ.[2]